- Соal Mongolia 2018 -
Чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.
"Эрдэнэс Таван толгой" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг илтгэл тавилаа. Тэрээр тус компанийн нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэн батлуулснаар хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөц 6 тэрбум 340 сая тонн болж өссөнийг мэдэгдлээ. Үүнийг Жорк стандартад шилжүүлэхэд 7.6-8 тэрбум тонн болох тул үүнээс хойш Таван толгойн нөөцийг 7.3 тэрбум тонн биш 8 тэрбум тонн гэж ярих болж байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна гэж найдаж байгаагаа Б.Ганхуяг захирал онцлов. Учир нь тус компанийн нийт хувьцааны 30 хувийг олон нийтэд нээлттэй арилжихаар болсон юм. Нөөц өссөн нь хувьцаа эзэмшигчдийн хувьд ч мөн сайн мэдээ юм.
Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд:
- 715 үндсэн ажилтантай. Хүнд машин механизмын операторууд сайтар мэргэшсэн. Шууд болон шууд бусаар 7000 орчим ажлын байр бий болгосон.
- Өнгөрсөн хугацаанд нийт 40 сая тонн нүүрс экспортолсон.
- 2011-2016 онд 266 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд 400 тэрбум төгрөг төлжээ. Хөгжлийн банк болон Чалкогийн зээлийг төлснөөр өр төлбөргүй компани боллоо.
- Хувьцааны арилжаанд зориулан 512 мянган иргэнийг компанийн балансад бүртгэж аваад байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт нэвтрүүлсэн. Олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл хийж байна.
- Нөөцийг бүрэн тогтоохын тулд дахин хайгуул хийх шаардлагатай. Ингэснээр дээр дурдсан 8 тэрбум тонн нөөц өсөх боломжтой.
- Ажилчдын шөнийн нэмэгдлийг 3 дахин нэмснээр бусад уурхайнуудад жишиг боллоо.
- Дундын дамжуулагчгүйгээр, эцсийн хэрэглэгчтэй шууд харилцах болсон. Энэ нь бас нэг давуу тал юм. Дэд бүтцийн хувьд урд хөршид ойрхон байрлал нь мөн давуу тал олгодог. Төмөр замаа баривал экспортын гарц нэмэгдэнэ.
- Хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгох бэлтгэлийг базааж байна. Таван дэд ажлын хэсэг байгуулан цаг наргүй ажиллаж байна. 15 тэрбум ширхэг хувьцааны 55 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ. Техникийн, санхүүгийн, үнэлгээний, аудитын, дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргах гэх мэт ажлын хөсгүүд байгуулсан.
- Энэ сарын 16-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Энэ хурлаар нээлттэй хувьцаат компани болсноо зарлах юм. Үүний дараа андеррайтер компаниа сонгох ёстой. Энэ дарааллаар хувьцаагаа санал болгох ажил үргэлжилнэ. Бэлтгэл ажил нийт 8 үе шаттай. Одоо дөрөв дэх үе шатандаа ирээд байна.
- Гашуун Сухайтын авто замыг хос болгосноор олборлох нүүрсний хэмжээ 25 сая тоннд хүрнэ гэсэн юм.