“Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтын үеэр “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, “Гложекс Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Л.Наранбаатар: “Coal Mongolia” чуулганыг найм дахь жилдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байна. 2010 онд анх санаачлан тухай үеийн УУЭХ-ний яамтай хамтран зохион байгуулж байлаа. Тэр үед Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортолж, 3 сая тонн нүүрсийг түүхийгээр нь экспортолж байсан юм. Тухайн үед Өмнөговь аймагт Ухаахудагийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл эхэлж, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, цахлигаан станц бүхий нийгмийн байгууламжийг бий болгосон нь монголчууд олон улсыг хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, бизнесийн найдвартай түнш гэдэг шинэ имижийг олон улсын тавцанд бий болгосон.
Мөн Монгол гэдэг бас нэг шинэ брэндийг Азийн коксжих нүүрсний зах зээлд тунхагласан юм. Чуулган зохион байгуулсан найман жилд Монголын нүүрсний зах зээл уналт, сэргэлтийн аль алиныг үзлээ. Алдаа, оноо сургамж авсан он жилүүд байлаа. Сургамж нь олборлолтын тоо хэмжээг нэмэгдүүлснээс илүү нүүрсний зах зээл үргэлж таатай байдаггүйг салбарынхан төдийгүй Монголын ард түмэн ойлгосон юм. Уул уурхайн бизнес, тэр тусмаа нүүрсний бизнесийг үнийн өсөлтийг дагаж урсгалаар нь явуулдаггүйг ухааруулсан он жилүүд байсан юм.
Нүүрсний бизнес бол уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр логистикийн бизнес юм.
Нүүрсний бизнесийг уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр логистикийн бизнес гэдгийг ухааруулсан он жилүүд байв. Тээвэр логистикийн ухаалаг шийдэлгүйгээр экспортлох боломжгүйг ойлгосон. Энэ ухаарал нь нүүрсний үнийн уналтын үед бидэнд илүүтэй мэдрэгдсэн.
Иймээс “Coal Mongolia” чуулганы гол зорилго нь нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тээвэр логистикийг оновчтой болгоход чиглэгддэг билээ. Энэ салбарт алдсан зүйл гэвэл цаг хугацаа хэмээх юугаар ч нөхөх аргагүй боломжийг бид алдлаа.
Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам 10 жил гацлаа. Энэ гацаанаас болж бид лав 10 тэрбум ам.долларын экспортын боломжоо алдлаа. Улаанбаатар хотод 270 мянга орчим айл өрх гэр хороололд амьдарч утаа үйлдвэрлэдэг. Энэ айлуудыг бүгдийг нь үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцанд оруулах, нийслэлийн утаа, хөрсний бохирдлыг шийдэхэд нийт 8,3 тэрбум доллар хэрэгтэй. Үлдсэн 1.7 тэрбум доллараар иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэж болох байсан. Багш, эмч нарынхааа цалинг нэмж болох байсан. Гэвч энэ бүхэн өнгөрсөн.
Монголчууд Хятадын зах зээлд ганцаараа нүүрс нийлүүлдэггүй. Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ. Ирэх долоо хоногт болох Владивостокийн эдийн засгийн форумд ОХУ Хятадын нүүрсний зах зээлд үлэмж нөлөө тогтоосноо зарлах гэж байна. Тэд өнөөдөр 400 сая тонн нүүрс олборлож, 200 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортолсноо магтан сайшааж байна.
Тэгж магтан сайшаах бүрийд Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна шүү дээ. Бид БНХАУ-ыг хамтрагч гэж ойлгодог. Ийм учраас чуулганы ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын хамгийн нэр хүндтэй байгууллагатай хамтран чуулганыг зохион байгуулж байна.
Хятадын тээвэр логистикийн бизнесийг монголчуудтай хамтран хийх зорилготой бизнесүүдийн тоо нэмэгдэж байна. Чуулганы ач холбогдол ийн нэмэгдэж байгаа учир бидний зорьсон нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Азийн бүс нутагт коксжих нүүрс гэдэг брэндийг илүү тодруулахыг зорьж байна.