Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй энэ үед нийслэлд замын түгжрэл ихтэй байгаа. Замын хөдөлгөөний оргил ачааллыг бууруулахын тулд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган явуулъя гэсэн санал иргэдээс олноор ирж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцлов.
Энэ нь хэрэгжүүлж болох санал боловч иргэд дургүйцдэг. Сургууль, цэцэрлэгийн асуудал жигдэртэл автозамын ачааллын оргил үеийг хэрхэн давах асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөө, маргаашгүй хуралдан шийдвэрээ гаргана гэв.
Замын түгжрэлийн намрын ачааллын энэ үед эхнэр, нөхөр хоёр өглөө хоёр машин унаж, хоёр тийш гардгаа болиоч. Нэг машинаараа нэгнээ хүргэж өгдөг болооч гэж хотын дарга уриалсан.
Замын түгжрэлийг бууруулах нь нийслэлд шийдлээ хүлээсэн гол асуудлуудын нэг юм. Манай улсад хилээр жилд дунджаар 40 мянган машин оруулдгийн 80 хувь нь Улаанбаатар хотод үлдэж байна. Монгол Улс Япон, Солонгосын хуучин машин байршуулдаг газар боллоо. Цаашид автомашины импортын бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна гэлээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ. Яармаг дахь "Шинэ Яармаг төв" ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Тэгэхээр нийслэлийн харьяаны төр, захиргааны 3500 албан хаагч, өдөр тутам үйлчилгээ авдаг 10 мянган иргэн төдий тооны машин хотын төвөөс гарна. Шинэ Яармаг төвийг нийслэлийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Яармагийг орчин үеийн төлөвлөлт бүхий Улаанбаатар хотын санхүү, бизнес, аялал жуулчлалын болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэв.