СӨҮЛИЙН ГУДАМЖИЙГ ЦЭНХЭР, УЛААН, ШАР, НОГООН ШҮХРЭЭР ЧИМЭГЛЭНЭ
Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чой Чангаю:
Улаанбаатар хотод есдүгээр сарын 15-22-нд зохион байгуулах Солонгосын соёлын долоо хоног-2018 арга хэмжээний талаар мэдээлсэн юм.
Солонгосын соёлын долоо хоногийн арга хэмжээг есдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд:
- Сөүлийн гудамжны фестиваль
- Солонгос киноны өдөрлөг
- Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн
- Го даамны олон улсын тэмцээн зохион байгуулна.
Өмнө нь Солонгосын 7 хоногийн Монголд суугаа Солонгос иргэдэд зориулж байсан бол энэ жил задгай талбайд, залуу үеийнхэнд өргөн хамруулах боломжийг хангах, хоёр орны иргэдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхийг зорьж томоохон хөтөлбөр боловсруулсан.
Энэ үйл ажиллагааг Монгол, Солонгос залуу үеийнхэн нэгдэн зохион байгуулж буй юм. Монгол Улсад солонгос хэл судалж, сурч байгаа их, дээд сургуулийн оюутан залуус, Монголд сурч байгаа 20 гаруй солонгос оюутнууд нэгдэн зохион байгуулна.
Хоёр дахь гол арга хэмжээ нь: Harmony &Fushion. Хармони гэдэг нь Солонгосын үндэсний хувцас ханбугийг өмсөхөд гардаг өнгөний ялгарал, зохицолдолгоог харуулна. Ханбуг лдээрх өнгөний зохицолдолгоог хийхдээ үлдсэн торго дурдангийхаа өнгөний зохилдолгоог нийцүүлэн өөрийнхаа ханбугийг чимдэг байсан эртний уламжлалт соёл Монголоос гаралтай гэж бид мэддэг.Цэнхэр, улаан, шар, ногоон өнгөний хослолыг арга хэмжээг зохион байгуулж буй бүх газраас харах болно. Мөн Сөүлийн гудамжийг дээрх хослол бүхий борооны шүхрээр чимэглэх болно.
Нээлтийн дараа Солонгос, Монгол үндэсний хувцасны парад зохион байгуулна. Мөн үндэсний чиг хандлагыг орчин үеийн урсгалтай хослуулсан JAEBI, Монголын Жонон хамтлагуудын тоглолт, Сөүлийн гудамжинд болох “Seoul street party”-д A-Sound, дуучин С.Гантогоо, Ука, “John Ko” зэрэг хамтлаг дуучдын тоглолт болно.
Солонгос үндэсний хоолны 5 асар, Солонгосын үндэсний тоглоом наадгайг танилцуулах 10 асар байгуулна. Мөн үеэр хандивын арга хэмжээ зохион байгуулна. Энэ арга хэмжээний тасалбар 2000 төгрөг бөгөөд энэ мөнгийг эмзэг бүлгийн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдлаг ТББ-д хандивлана.
Тасалбараараа иргэд сугалаанд оролцох эрхтэй. Супер шагнал нь хосоороо БНСУ руу аялах хоёр талын нислэгийн тийз байгаа. Визний асуудлыг ЭСЯ шийдэх байх хэмээн хошигнохын зэрэгцээ мэдээлэл хүргээд, нийслэлчүүдийг Солонгосын соёлын 7 хоногийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.