Энэ сарын 6-наас эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд ажил хаяад буй. Цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага тавин ажил хаяж буй багш нар өчигдөр Сүхбаатарын талбайд суулт хийсэн.
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдрийн байдлаар 130 гаруй сургууль цэцэрлэг ажил хаялтад нэгдээд буй бөгөөд цаашид ч нэмэгдэх төлөвтэй гэдгийг хэлж байв. Мөн орон нутгаас 170 гаруй сургууль ажил хаялтад нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн талаар мэдээллийг өгсөн.
Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас ажил хаялтад оролцож буй сургуулиудын талаар тоон мэдээллийг гаргажээ.
Энэ мэдээлэлд өнөөдрийн байдлаар 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна. Үүнээс 56 нь нийслэлийнх, Сүхбаатар 3, Сэлэнгэ 4, Дорноговийн 5 сургууль, 18 цэцэрлэгийн 7 нь нийслэлийнх, 11 нь Дундговийнх гэжээ.