Дөрвөн хүн тутмын нэг нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурджээ. 168 үндэстэнд хийсэн судалгаагаар Уганда хамгийн эрч хүчтэйгээр шалгарсан бол Кувейт сүүл мушгижээ.
АНУ уг жагсаалтын 143, Их Британи 123, Сингапур 126, Австрали 97, Энэтхэг 117, Филиппин 141, Бразил 164-д эрэмблэгдсэн байна.
ДЭМБ-ийн мэдээлж буйгаар Кувейт, Саудын Араб, Ирак зэрэг улсуудын хүн амын талаас илүү нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэжээ. Харин жагсаалтад тэргүүлээд буй Угандад хүн амын 5.5 хувь нь л хангалттай идэвхтэй бус.
Дөрвөн хүн тутмын нэг нь хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй
Долоо хоногт дундын зэргийн идэвхтэй хөдөлгөөнийг 150 минут, идэвхтэй хөдөлгөөнийг 75 минут хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Тодруулбал, долоо хоногт 1.5 цаг спорт зааланд тоглох нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь ээ.
Ихэнх улсуудад эмэгтэйчүүд эрчүүдээс бага хөдөлгөөн хийдэг бөгөөд ядуу буурай орнуудын иргэд хөгжингүй орноос хоёр дахин идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэдгийг энэхүү судалгаанд дурдсан байна.
Тайланд дурдсан бас нэг зүйл нь суугаа ажил болон автомашин, тээврийн хэрэгслийн хэрэглээ нь хөдөлгөөнийг бууруулж байна гэжээ.
Дэлхийн дасгал хөдөлгөөний төвшин 2001 болон 2016 онтой харьцуулахад өсөөгүй байгаа бөгөөд ДЭМБ 2025 он гэхэд хөдөлгөөний дутагдлыг 10 хувиар бууруулах зорилт тавиад байна.
Дэлхийн бүхий л улс оронд хөдөлгөөний хомсдлын эсрэг, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үндэсний үйл ажиллагаа шаардлагатай байгааг ч тайланд дурджээ.