Замын цагдаагийн албанаас дараах өөрчлөлтүүдийг оруулахаар шийдвэрлэжээ. Үүнд:
- СКАЙТЕЛ ТӨВИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ШИЛЖҮҮЛНЭ
Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.
- ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРААР ГҮҮР РУУ ЗҮҮН ЭРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО
ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг.
Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.
Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
- 1-Р СУРГУУЛИЙН ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ УРАГШ НЭГ ЧИГТЭЙ БОЛГОЖ, ОХУ-ЫН ЭСЯ-НЫ БАРУУН ЗАМЫГ СӨРӨГ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛГОНО
Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна.
Түүнчлэн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.