Энэ оны II улирлын дундаж цалингийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) танилцууллаа.
ДУНДАЖ ЦАЛИН нэг сая 25 мянган төгрөг болж өссөн байна. Тус байгууллага энэ дүнг улирал тутам танилцуулдаг юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 636 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ. Эдгээр нь дундаж цалин өсөхөд нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын
- 46.9 (7.4%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
- 135.8 (21.4%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,
- 225.6 (35.4%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
- 114.7 (18.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,
- 28.8 (4.5%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
- 84.7 (13.3%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас
- 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.5 мянгаар,
- 240 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.3 мянгаар,
- 700 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 18.6 мянгаар,
- 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар,
- 1500 001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.3 мянгаар тус тус нэмэгдэн,
- 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар буурчээ.