Apple компани АНУ-ын Калифорни муж дахь Купертино шинэ оффистоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Хамгийн том багтаамжтай (512GB), хамгийн үнэтэй (1499 ам.доллар), хамгийн анхны хос симтэй ухаалаг утас болох iPhone Xs Max-ын үзүүлэлтийг эндээс уншаарай.
Технологийн хорхойтнуудад урд шөнө танилцуулсан, дараагийн онцлох бүтээгдэхүүн бол Apple Watch, the Series 4. Эхний гурван хувилбараас цагны хэмжээ мөн л томорчээ. Өмнөх загваруудаас хамгийн том нь 44 мм байсан бол шинэ загвар үүнээс 32 хувиар том, мөн нимгэн.
Чанга яригч улам тод дуугаралттай болж, цэнэгээ илүү удаан хадгална.
Мөн шинэ апп нэмэгдэж, хийцэд индранил чулуу ашиглажээ.

Цагны борлуулалт энэ сарын 21-нд эхэлнэ. Индранил, керамикаар хийсэн тул цагны ирмэгүүд илүү дугуйрсан, хурц ирмэггүй болсныг гоо зүйн ахиц дэвшил гэж болно.
Хэрэв та хэт нам дор газар руу орох эсвэл өндөр газарт гарвал энэхүү ухаалаг цагны дэлгэцэн дээр тааламжгүй байдлыг илтгэх зураг тодорно.
Нийт 8 тохиолдолд ухаалаг цаг эзнээ анхааруулах юм.
64 битийн шинэ чип, dual core бүхий S4 процессортой тул үйлдлийг илүү хурдан гүйцэтгэх чадвартай аж.

Одоогийн Watch 3 эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд илүүтэй төвлөрсөн. Apple-ийн инженерүүд энэ онцлогийг дараагийн хувилбартаа илүү сайжруулжээ.
Шинэ загвар зүрхний цохилт удаашрахыг илрүүлэхийн зэрэгцээ зүрхний цахилгаан бичлэг хийнэ.
Ингэснээр зүрхний тосгуурын эмгэг гэх мэт илүү нарийн эмгэгийг цагны ар талд байрлуулсан төхөөрөмжийн туслалцаатай илрүүлэх юм.
Үйлдвэрлэгчид АНУ-ын Эрүүл мэндийн департаментын (манайхаар яам) дэргэдэх газраас (FDA) зохих зөвшөөрлөө авчээ. Энэхүү шинэ цаг зүрхний өвчтэй гэдгээ мэддэггүй хүмүүст ч ихээхэн дэмтэй гэдгийг АНУ-ын Зүрхний нийгэмлэгийн Ерөнхийлөгч, зүрхний эмч Ивор Бенжамин танилцуулгын тайзан дээрээс мэдэгджээ.
Эх сурвалж: engadget.com