Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу хийн хоолой тавих нь Орос-Монголын хилийн хажууд оршдог Буриад улсад ашигтай хэмээн Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих саналдаа Хятадын дэмжлэгийг хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжиж буйгаа Дорнын эдийн засгийн чуулганы үеэр илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Ямар ч дэд бүтцийн төсөл ажлын байр, татвар ногдуулах бааз бий болгодог. Хэрвээ Монголоор дамжуулан Хятад руу хийн хоолой тавибал Буриадад байгалийн хий илүү ойртох болно” хэмээн Цыденов хэлсэн байна.
Монголд хийн хоолой тавьж, Буриадыг байгалийн хийгээр хангах нь Байгаль нуурын экологиг хамгаалах чухал үүрэгтэй хэмээн 2017 оны дөрөвдүгээр сард болсон Красноярскийн эдийн засгийн чуулганаар Цыденов хэлжээ.
Энэ төсөл нь Байгаль нуурын гол судал болох Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалуудад нөлөөлөх Усан цахилгаан станцын барилгын сөрөг нөлөөллөөс сэргийлнэ хэмээн тэрбээр хэлсэн байна.
Буриадыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар хэд хэдэн удаа хэлэлцэж байсан ч төсөл үр өгөөжгүй гэх шалтгаанаар “Газпром”-ын зүгээс албан ёсоор татгалзаж байжээ.
Эх сурвалж: ТАСС