Өмнөд Солонгост авлигын дуулиан өргөжиж, танил тал хардаг гэсэн шүүмжлэлээс гадна үлдсэн цөөн байгууллагын нэг болох дээд шүүхийг хамрах шинжтэй боллоо. Ерөнхийлөгч асан Пак Гин Хед авлигын хэргээр 20 гаруй жилийн хорих ял оноогоод удаагүй байхад прокурорууд дээд шүүхийг хуучин төрийн тэргүүнд үйлчилж, улс төрийн давуу тал олж авсан гэх асуудлыг мөрдөн байцааж эхэллээ.
Одоогийн Ерөнхийлөгч Мун Жэ Ин Өмнөд Солонгосын авилга, хээл хахуулыг сөхөхийг эрмэлзэж буй үед энэ хэрэг төрийн байгууллагуудад итгэх итгэлийг бүр сулруулах төлөвтэй байна. Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Пак Сан Ин “Энэ дуулианаас үзэхэд Өмнөд Солонгост хууль тэр бүр хэрэгждэггүй нь харагдаж байна. Тус улсын шүүхийн системд итгэлцлийн хямрал нүүрлэлээ” хэмээн дүгнэв.
Доогуур шатны шүүхүүд чаэбол хэмээх томоохон корпорацуудын удирдлагыг хариуцлагад татахаас татгалздаг гэсэн шүүмжлэл олон жилийн турш яригдсаар ирсэн. Хоёрдугаар сард Samsung-ийн удирдагч Ли Жа Ен Ерөнхийлөгчийн туслахуудад хахууль өгсөн нь тогтоогдсон хэдий ч түүнд оноосон хорих ялыг хойшлуулах шийдвэр гаргасан учир дээд шүүх ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байв.
RealMeter судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар өмнөд солонгосчуудын 60 хувь нь шүүх байгууллага хуулийг шударгаар хэрэгжүүлэхгүй байна гэж үздэгээ мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаагч нар Ганнам дүүрэгт байрладаг дээд шүүхийн байрыг шалгасны дараа итгэл нь бүр ч доошилж магадгүй. Прокурорууд дээд шүүхийн тэргүүн асан Ян Сун та улс төрийн эмзэг томоохон хэргүүдэд нөлөөлсний хариуд өмнөх Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжлэг авч байсан эсэхийг шалгаж эхэллээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч Пакийн үед токио, Сөүлийн харилцааг дулааруулах үүднээс Японы колончлолын үеийн хохирогсдод нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцэхийг удаашруулж байсан эсэхийг шалгана.
Ноён Ян өнгөрсөн онд огцорсон бөгөөд түүнээс тайлбар авах боломж гарсангүй. Тэрбээр орон нутгийн хэвлэлд ярихдаа бүх хэргийг няцаасан. Haemaru хуулийн фирмийн өмгөөлөгч Пак Жа Хиун “Энэ дуулиан олон нийтийн сэжиглэлээс шүүхийг цэвэрлэхэд түлхэц өгнө. Шүүхийнхэн тодорхой алхам хийх цаг ирлээ.
Тэрбээр тус улс цэргийн засаглалтай байх үед нэг талыг барьж, дарангуйлагчийг дэмжсэн шийдвэр гаргадаг байснаас шүүхэд үл итгэх үзэл улбаатай хэмээн тайлбарлав. Дээд шүүхийн өнөөгийн тэргүүн Ким Мион Су мөрдөн байцаагчид хамтран ажиллахаа мэдэгджээ.