Монголын өдөр тутмын сонинууд анхдугаар форумаа өнгөрсөн оны намар зохион байгуулж дотооддоо тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж гарц шийдэл хайсан. Тухайлбал, технологид суурилсан цахим хэвлэл мэдээллийг шүтэх болсон энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай талаар салбарынхан ярилцаж үнэнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалахыг форумын гол зорилгоо болгож байв.
Мөн анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэж, Монголын өдөр тутмын сонинууд, үзэгт нэгтнүүд ёс зүйн тунхагаа албажуулсан байдаг.
Тэгвэл Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос өчигдөр зохион байгуулсан хоёр дахь форумаараа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нийгмийн хамгийн хөндүүр арван сэдвийг тодорхойлж илтгэл хэлэлцүүллээ. Өөрөөр хэлбэл, энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй арван сэдвийг сонгож, тэдгээрийг өргөн цар хүрээтэйгээр хэлэлцүүлж, бодлого тодорхойлогчдоос бодит үр дүн нэхэх нь форумын гол зорилго юм.
Форумыг нээж Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион “Сэтгэлгээний дархлааг бэхжүүлэх сонинууд ямар чухал үүрэгтэйг хөндөж байр сууриа илэрхийлж байсан. Үүнтэй адилаар Монголд, монголчуудад ямар сэдэв хамгийн чухал байгааг редакци болгоноос асуусан. Монголчуудад хэрэгтэй, шаардлагатай сэдвүүд хаана нэгтээ дарагдаад байна. Ард түмнийг ямар нэг болзолгүйгээр сонсдог, өдөр тутам ажил, амьдралын тэргүүн шугаманд явдаг, олон нийтийн хүсэл зорилгыг мэдэрдэг сэтгүүлч, сурвалжлагчид нийгэмд илүү өргөн хүрээгээр хөндөх ёстой арван сэдвийг тодорхойллоо.
Өнөөдөргүй маргааш байдаггүй.
Монголын маргааш болсон хүүхдээ зөнд нь орхиж болохгүйг хөндөх болно. Өнөөдрийн цаг хугацааны огтлолцол дээр хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой арван асуудлыг бид хөндөж байгаа юм. Одоо л санахгүй, шийдвэрлэхгүй бол хэтэрхий оройтсон байх вий. Хэрэггүй чимээ шуугианыг тасалж чухал сэдвүүддээ дуу оруулцгаая” гэлээ.
Өдөр тутмын сонинуудын рекакци, сэтгүүлчид Хүүхэд хамгаалал, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, монголчуудын эрүүл мэнд, Эдийн засгийн хөгжил: Ядуурал, ажилгүйдэл, Дотоодын аж үйлдвэрлэл, Монгол иргэдийн хүнсний аюулгүй байдал, Хүртээмжийн сэдэв: Сургууль, цэцэрлэг, болон орон сууцны хүртээмж, Нийгэмд нүүрлэсэн хар тамхины эрсдэл, Боловсролын тогтолцооны гажуудал, тулгамдсан асуудал зэргийг энэ цаг үед шийдвэр, гарц гаргалгаа нэхсэн чухал сэдвүүдээр нэрлэлээ.
Нийгэмд хамгийн их тулгамдсан эдгээр сэдвүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг удаа хөндөөд орхих биш цаашид бүтэн жилийн турш олон нийт, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх юм. Үүний эхний арга хэмжээ болгож Өдөр тутмын сонинуудын форумыг зохион байгуулж байгааг Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны гүйцэтгэх захирал С.Гантогоо хэлсэн юм. Тэрээр “Өнгөрсөн жилийн форумаас тодорхой үр дүн гарсан талаар өнөөдөр бид ярьж байна.
Тухайлбал, өдөр тутмын сонин ушигчийн тоо нэмэгдэж тэр хэрээр, захиалга өссөн. Мөн өдөр тутмын сонины хуудас нэмэгдсэн нь сонин эрэлттэй байгаагийн шинж. Өдөр тутмын сонин үнэн, бодит мэдээллийг гаргах ёстой. Учир нь, хүн сониноос үнэн, бодит мэдээлэл авахыг зорьдог учраас үүргээ биелүүлэх учиртай. Харин энэ удаагийн форум хэд хэдэн онцлогтой болж байна.
Тухайлбал, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаар халуун цэг, газар дээрээс нь сурвалжилдаг сэтгүүлчид өөрсдөө илтгэл тавилаа. Форумаар хөндсөн арван сэдвийг мэдээлээд зогсохгүй. Тухайн асуудлыг бодлого боловсруулагчид холбогдох хүмүүс нь анхааралдаа авч, шийдвэр гарах хүртэл сониныхоо зай талбайг харамгүй зориулан бичиж, хэлж ярих болно” гэв.
Өдөр тутмын сонинууд Монголын сэтгүүлзүйн нэрт зүтгэлтэн, сонины түүхийн салшгүй эрхэм, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлж энэ удаагийн форумаа энэ эрхэм хүний нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа мөн онцлогтой.
Форумын хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлзүйн салбар тэр дундаа өдөр тутмын сонинуудын хөгжил, чиг хандлагын талаар панелуудын хэлсэн үгийг хүргэж байна.
Нэпко паблишинг компанийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Батбаяр: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛЧИД ИЛҮҮ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД АЖИЛЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ГАРЦЫГ НЬ ХЭЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд ард түмнийг түүчээлэх, ухамсар суулгах, боловсон болгох, хүмүүжүүлэх үүрэг байхгүй. Нийгмийн сонирхож байгаа мэдээллийг хүргэх ёстой. Чөлөөт нийгэм. Хуулийн болон моралийн уламжлалын хязгаар дунд л явах ёстой. Бүхий л мэргэжлийн нэг адил сэтгүүлзүй өрсөлдөөн дунд явж байна. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч хэвлэл мэдээллийнхэн хариуцлагатай байх ёстой.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид илүү мэргэжлийн түвшинд ажиллах гэж байгаа бол гарцыг нь хэлж өгөх хэрэгтэй.
Багш нарын ажил хаялтыг зогсоож цалин нэмэхийн тулд төр яах ёстой. Ашиггүй ажилладаг төрийн өмчит үйлдвэрүүдээ зарах ёстой юм уу, гэх зэргээр аливаа асуудалд гарцыг нь хэлж өгөх хэрэгтэй. Ийм мэргэжлийн өрсөлдөөнтэй байж хэвлэл мэдээлэл хүмүүсийг дагуулна.
Мөн Монгол үндэстний төлөвшил болоогүй байна. Шилжилтийн үедээ байна. Яг үнэндээ Монголд ажилгүй байх үндэслэлгүй. Ердөө биеийн хүчний хөдөлмөр буюу хар ажил хийх сонирхолгүй. Гурван сая хүнтэй мөртлөө 120 мянган компанитай байгаа нь бүгд захирал болох сонирхолтойг харуулна. Тэгсэн мөртлөө 10 мянга хүрэхгүй нь татвар төлдөг. Сонин, сэтгүүл буруу замаар биш жамаараа хөгжиж байна. Хуулийн, уламжлалын, ёсзүйн, ёс суртахууны хэмжээнд л явж байгаа бол юу дуртайгаа хийж үзэл бодлоо уралдуулж байх ёстой.
СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос: СЭТГҮҮЛЧИД БИЕЭ ДААСАН ҮЗЭЛ БОДОЛТОЙ, “ТОМ” БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Сэтгүүлчид үүргээ маш сайн биелүүлж байгаа нийгмийн чухал хэсэг гэж боддог. Сошиал ертөнц хөгжлөө гээд өдөр тутмын сонины үр нөлөө бүдгэрэхгүй. Харин сошиал илүү их хөгжих нь мэргэжлийн сэтгүүлчдийн үгийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Тиймээс сэтгүүлчид улам хүчтэй болж байна. Сэтгүүлчдэд хаалттай сэдэв гэж байхгүй болжээ.
Монголд тулгамдаагүй асуудал гэж алга. Тэр дундаас арван чухал сэдвийг сонгож хэлэлцэж байгаад Өдөр тутмын сонины холбооныхонд баяр хүргэе. Нийгэм Монголын сэтгүүлчдийг илүү мундаг байхыг шаардаж, хүлээж байна. Сэтгүүлчид илүү мундаг, бусдад гологдохгүйн тулд гадаад хэлний мэдлэг, түүх боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна.
Хэдийгээр завгүй ажиллаж байгаа ч бусдаас илүү, юм бүхнийг мэддэг байх хэрэгтэй. Ном их унших хэрэгтэй. Нийгмээ сайн сайхан болгох үүрэг хариуцлагаа ухамсарласан хүмүүс сэтгүүлч болох хэрэгтэй. Өдөр тутмын сонинууд бол үндэсний ой санамж мөн. Хэдэн жилийн өмнө хэн юу гэж хэлж амлаж байсныг хэн ч биш өдөр тутмын сонинууд л хадгалж авч үлдсэн. Энэ үнэнийг сэтгүүлчид л хэлнэ.
Сэтгүүлчид биеэ даасан үзэл бодолтой, “том” бол гэж хэлмээр байна. Мундаг нийтлэл, нэвтрүүлгийг ихэнхдээ сэтгүүлч биш хүмүүс хийж байна. Үүний давуу тал бол нэг сэдвийг олон хэл дээр олон талын эх сурвалжаас олж уншиж байна. Түүндээ анализ хийж байна. Монголын сэтгүүлчид мэдээлэлдээ задлан шинжилж бодит, том анализ хийж чаддаг байх хэрэгтэй.
Itoim сайтын эрхлэгч Г.Отгонбаяр: ҮЙЛ ЯВДЛЫГ МЭДЭЭЛЭХЭЭС ГАДНА АНАЛИЗ ХИЙЖ БАЙХ ЁСТОЙ
-Сэтгүүлзүйд чухал, чухал бус сэдэв байх ёсгүй. Харин нийгэмд юу чухал гэдгийг ялгах ёстой. Хүн өвдөхөөрөө эмчийн тавьсан оношинд итгэдэг шиг олон нийт сэтгүүлчдийн үгэнд итгэдэг. Сэтгүүлчид итгэх индекс ямар байгааг ярих ёстой. Өнөөдрийн онцолсон чухал сэдвүүдийг шийдвэрлэхэд улс төрөөс эхлээд бэрхшээлүүд бий.
Гэхдээ сэтгүүлчид зах зээлээ хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй. Сэтгүүлзүйг шинжлэх ухаан гэж үзэх юм гол судлагдахуун нь өдөр тутмын сонин байх ёстой. Сэтгүүлзүйн цөм нь өдөр тутмын сонин. Сэтгүүлчид итгэх итгэлийг хамгаалж явах ёстой. Улс төрийг сенсаци хөөж бичихээс илүү үйл явдлыг мэдээлэхээс гадна задалж анализ хийж байх ёстой. Нийгэм улс төрийн сэдвийг энэ талаас нь хүлээдэг.
Хэзээ, хаана, юу болсныг сэтгүүлчид мэдээлэх гэж гүйгээд байх шаардлагагүй болсон. Үүнийг сошиалынхан болон хэн дуртай нь хийдэг болсон. Сэтгүүлчид яагаад гэдгийг нь л бичих ёстой. Сэтгүүлч бол мэргэжлийн ажил гэдгээрээ сошиалаас ялгаатай.
Нийтлэлч Б.Цэнддоо: СЭТГҮҮЛЗҮЙ БОЛ ЁС ЗҮЙТЭЙ АРИУН БИЗНЕС
-Өдөр тутмын сонинууд бол нийгэмд болж буй бүхнийг олон түмэнд харуулж, дэлгэж олон нийтийн ойлгож мэдэх гэсэн хүслийг гүйцэлдүүлдэг. Тэр хэрээрээ дүгнэлт хийх боломжийг олгож, зөв хэрэгцээтэй чиг хандлагыг бий болгодог үйлдвэрлэл юм.
Гурван засаглалыг үүргээ биелүүлж байгаа эсэхийг дэлгэж харуулдаг учраас сэтгүүлзүйг дөрөв дэх засаглал гэж нэрлэсэн.
Өнөөдрийн сэдвүүд бол тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Бид хязгаарлагдмал эрхэнд нийгмийн болох бүтэхгүйг дэлгэж, ачаа үүрч явдаг нь бахархалтай. Хаана асуудал байна тэр нь сэтгүүлчийн хийх ёстой ажил.
Сэтгүүлзүй бол ёс зүйтэй ариун бизнес. Бизнес гэдэг утгаар авч явж энэ зах зээл дээр өрсөлдөж байж хөгжинө. Сэтгүүлзүйн арми ариун байдлаа хэр хадгалж, голч үнэнч байр суурьтай байгаагаас бүх зүйл шалтгаална. Соёлын хувьсгалд хэвлэл мэдээлэл түүчээлж байх ёстой.
Монголын үнэн сонины Ерөнхий эрхлэгч Б.Ганболд: СОНИН БОЛ ХАМГИЙН АНХДАГЧ ТӨДИЙГҮЙ БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ БЭЛТГЭДЭГ УУРХАЙ НЬ БАЙДАГ
-Сэтгүүлзүйн салбар дотор сонин бол хамгийн анхдагч төдийгүй боловсон хүчнүүдийг бэлтгэдэг уурхай нь байдаг. Тэр тусмаа өдөр тутмын сонинд ажилласан сэтгүүлчид өөрсдийн школтой, итгэж болохуйц. Энэ утгаараа өдөр тутмын сонин бол сэтгүүлзүйн хамгийн гол салбар нь юм.
Албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн сэтгүүлчид гэж хэлнэ. Өдөр тутмын сониноос шар сонин, бусад мэдээллийн хэрэгслүүд эх үүсвэрээ авдаг учраас бахархахаас гадна хариуцлагатай байх ёстой. Хүн гүтгэж, хэтэвчтэй мөнгийг нь тоолж, хөнжлийг нь сөхөж болохгүй. Энэ бол гол зарчим. Хэвлэл мэдээлэл зөв мэдээлэхээс гадна үйл явдлын араас сурвалжилж байх ёстой.
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан: МАРТАХ ЁСЗҮЙГ САНУУЛЖ БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ СЭТГҮҮЛЧИД ЮМ
-Сэтгүүлч гэдгийн язгуур бол сэтгэ. Тиймээс сэтгүүлч ч сэтгэгч ч худалдагдаж болохгүй. Сэтгүүлчид хууль болоод мораль, ёсзүйн хэм хэмжээнд хашигдаж бичих ёстой гэдэг нь үнэн. Гэхдээ би сэтгүүлч байхдаа маш олон удаа шүүхэд дуудагдаж, торгуулж байсан.
Тухайн үеийн намын албан тушаалтантай холбоотой мэдээллийг бичсэний төлөө дүүргийн шүүхэд хоёр жил дуудагдаж нотлох баримт гаргаж өгөөд байсан ч гэсэн хагас сая төгрөгөөр торгуулаад гарч байсан. Дөрвөн жилийн дараа үнэн зөвийг тогтоосон. Монголын нийгмийн бодит байдал ийм байна. Өнөөдрийн сульдаатай, дархлаагүй нийгэмд ард түмэн хэнд итгэх ёстой юм бэ.
Монгол төр, монгол хүний үнэ цэнийг тогтоодог баримжаатай больё. Бид гэрэл гэгээтэй сайн сайхныг олж харах ёстой. Бид гоозүйн болоод сэтгэлгээний мэдлэг боловсролын алтан дунджийг баримталж явах ёстой. Сэтгүүлчдээс өөр найдах зүйл Монголын төрд байхгүй. Харин сэтгүүлчид бодит байдлыг олж харах ёстой. Мартах ёсзүйг сануулж байх ёстой хүмүүс нь сэтгүүлчид юм.