Витафит компанийн “Sunny” брэнд импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

Бизнес мэдээ

2018-09-14 15:03 GMT+8

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа 2018 оны 9 дүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж компани мөн Хонг Конг, Тайвань улсын 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд хүрэлцэн ирж оролцлоо.

Монгол улсын үндэсний шилдэг үйлдвэрлэгч Витафит компани нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 (MNS ISO 9001:2010), олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000:2005-г амжилттай хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнд шинээр гарсан “SUNNY” брэнд нь “Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн” номинацийн эзнээр тодорлоо.

Sunny брэнд нь дэлхийн шилдэг жимсний түүхий эд нийлүүлэгч компаниудаас, олон улсын чанарын стандартын дагуу түүхий эдээ авч, мэргэшсэн технологичдын ур чадвараар, Монгол хэрэглэгчдэд эрүүл аюулгүй шилдэг, шинэ амтыг хүргэж байна.  

“Sunny” брэндийн жүүсний түүхий эдийг, жимсний эх өлгий болсон  Герман, Бразил, Тайланд, Испани улсуудаас нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүн нь:

  • Түүхий эд генийн өөрчлөлтгүй
  • Хадгалалт уртасгагч бодис агуулаагүй
  • Өнгө оруулагч бодис агуулаагүйгээрээ илүү онцлог юм.  

Монгол улсын брэнд бүтээгдэхүүн илүү олон болтугай

Монгол брэнд Монголын дархлаа

Хавсралтаар:

  • Үзэсгэлэнгийн зургууд
  • Шагнал гардуулалтын зургууд
  • Бүтээгдэхүүний сурталчилгааны зургууд

Холбоос:

Sunny Брэндийн фейсбүүк пейж
https://www.facebook.com/sunnybrandmongolia/

 
GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2683 санал өгсөн байна.

Дээшээ