“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болж байна.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь МҮХАҮТанхим, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-уудтай хамтран “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагууд 600 ажлын байр зарлажээ. Үүний сацуу хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг зургаан байгууллага ажил хайж буй залуучуудад ажлын ярилцлагад яаж орох, хэрхэн хувцаслах, ажилд орох хүсэлт /CV/ хэрхэн бөглөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгч байгаагаараа онцлог юм.
Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуучууд оролцсон бөгөөд аж ахуй нэгж, байгууллагууд гүйцэтгэх захирал, менежер, албаны даргаас эхлүүлээд энгийн үйлчилгээний албан тушаалыг хүртэл нээлттэй зарлаж, залуу боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй аж.
Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар залуучуудтай харилцан санал солилцож үзэл бодлоо илэрхийлжээ.
“Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн нэг хэсэг болох “Гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэмжих” зорилтыг хангахаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулжээ.
Мөн энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд /Дүнжингарав салбар/ ажлын туршлагагүй залуучуудад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
“AMАZON.COM-Д НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН Ч ЭХ ОРОНДОО АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА”
Өнөөдөр болсон уг үйл ажиллагаанд оролцож, ажлын байр сонирхож буй залуучуудын сэтгэгдлээс хүргэе.
Би ОХУ-ын Липецк хотын Багшийн их сургуулийг сэтгэлзүйч багшийн мэргэжлээр төгссөн.
Эх орондоо ирээд гурав хонож байна. Миий мэрэгжлийн ажил ховор байгаа ч үүнтэй төстэй ажлын байрыг хайгаад явж байна.
Дөнгөж төгсөөд ирсэн миний үеийн залуучуудад их том хаалга нээсэн сайхан үйл ажиллагаа болж байна.
А.Намуунзул
Би БНСУ-д гадаад харилцааны чиглэлээр магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ ажлын байр сонирхож явна.
Энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирээд дөрөв, таван компанид ажилд орох хүсэлт бөглөлөө. Миний хувьд яг үүнтэй адил Солонгосын хөдөлмөрийн яармагт оролцож байсан. Эх орондоо энэ талын үйл ажиллагааг зохион байгуулж байгаад баяртай байна. Гадаадад сургууль төгсөөд ирсэн залуучуудыг эх орондоо ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж буйг маш талархууштай санагдлаа.
А.Гэрэлсайхан
Би Америкт Вашингтоны их сургуулийг маркетенг санхүүгийн чиглэлээр дүүргэсэн.
Дөнгөж төгссөн бидэн шиг шинэхэн боловсон хүчнийг ажлын байраар хангах ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна.
Өнөөдөр хэд хэдэн газар ажиллах хүсэлтээ өгсөн. Миний хувьд АНУ-д сургуульд байхдаа Amаzon.com-д нэг жил ажиллах боломжтой байсан ч гэр бүлийн шалтгаанаар Монголдоо буцаж ирсэн. Ер нь эх орондоо ажиллах маш их сонирхолтой.
О.Очирпүрэв