Японы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Lexus” компанийн шинээр танилцуулах 2019 оны “Lexus ES” загварын автомашин хажуугийн толины оронд "е-mirror" буюу цахилгаан толин камертай болсноороо анхаарал татаж байна.
Тус компани анх удаа энэ төрлийн технологийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа юм. Ирэх аравдугаар сард худалдаанд гарах энэхүү автомашины хяналтын самбарын хоёр талд байршуулсан таван инчийн дэлгэц нь камераар авсан дүрсийг харуулна. Ингэснээр гадаад орчныг илүү өргөн хүрээнд харах, цаг уурын таагүй үед гадаад орчныг тод харах зэрэг олон давуу талтай юм байна.
Хэдий тийм боловч тус технологийг ашиглах хууль эрх зүйн зохицуулалт Японоос бусад улсад байдаггүй учир энэхүү загварыг тус улсад л ашиглах боломжтой ажээ. “Audi” компани энэхүү технологийг удахгүй зах зээлд шинээр танилцуулах “E-Tron” цахилгаан автомашиндаа суурилуулахаа мэдэгдээд байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ