Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав, "ДЦС -4 ТӨХК"-ийн ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат нар мэдээлэл өглөө.
Р.Ганбат: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГЭМТЭЛ ГАРААГҮЙ
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат “09.54 минутад станц бүрэн зогссон. Осол гараагүй. Тухайн үед сэлгэн залгалттай зэрэгцэн станц бүрэн зогссон. Шалтгааныг станц хэвийн ажиллагаанд оруулсны дараа тодорхой болно. Станцыг хэвийн горимд ажиллуулахаар ажиллаж байна. Цагийн дараа хэвийн горимд ажиллана. Одоогоор эхний блокуудаа ажиллагаанд залгаад байна.
Гурав болон дөрөвдүгээр цахилгаан станц манай улсын эрчим хүчний дийлэнх хувийг хангадаг. ТЭЦ-4 70 орчим хувийг үлдсэнийг нь ТЭЦ 3 хангадаг. Хоёр станц зогссонтой холбоотой цахилгааны тасалдал гарлаа. Дулааны III цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Хүмүүсийн ярьж, бичээд байгаа шиг их хэмжээний хохирол учруулахуйц осол болоогүй. Сэлгэн залгалттай давхцаад зогссон. Тэгэхээр цахилгааны гэдэг юм уу ямар нэг нөлөөлөл болсон болов уу гэж бодож байна. Тоног төхөөрөмжийн гэмтэл гараагүй” гэлээ.
Б.Сандуйжав: СТАНЦУУДЫГ ӨРГӨТГӨХ, НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР БАРИХГҮЙ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ
Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав нөхцөл байдлын талаар "Нийгмийн сүлжээгээр явж байгаа шиг орон даяар харанхуй болчихсон юм байхгүй. Дархан, Эрдэнэт өөрсдөө тусдаа эх үүсвэртэй. Улаанбаатар хотын хувьд өнөөдөр 09.54 минутад 0 зогслоо. Энэ бол технологийн зөрчлөөс болж зогссон. 15.00 цагийн байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаад ажиллаж байна.
Дөрөвдүгээр цахилгаан ятанц насжилт өндөр. Том станц учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байна. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалаад үе шаттайгаар шинэчилж байна. Өнөөдөр манай цахилгаан дулааны 70 орчим хувийг үйлдвэрлэж буй ганц станц учраас үе шаттайгаар тоноглолуудыг сольж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байна гээд энэ бол хөрөнгө оруулалттай холбоотой байна.
Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-аас нэгээс дөрөвдүгээр зуухын шинэчлэлийн ажлыг хийж байна. Нийт дөрвөн зуухыг шинэчлэхээр нийт 94 мгваттын нэмэгдэл ирэх жил орно. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ярьж байна.
Дээр нь Амгалан дулааны станцыг хосолмол станц байхаар ТЭЗҮ-г нь хийж байна. Ажиллаж буй эх үүсвэрээ өргөтгөх, нэмэлт эх үүсвэр барих зайлшгүй шаардлага байна. Цаашид эрчим хүчний дутагдалд орох магадлалтай байна” гэлээ.