Бид Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулга авлаа.
Эрүүл мэндийн байгууллагууд хэвийн ажиллаж байна. Эмнэлгүүд өөр дээрээ нөөц үүсгүүртэй бөгөөд түүгээрээ цахилгааныхаа хэрэглээг хангаж байна.
Улсын хэмжээний томоохон эмнэлэг болох УНТЭ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гээд бүх эмнэлэг хэвийн ажиллаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн орлогч дарга А.Оюунчимэгтэй холбогдоход "Манай төв нийт 19 генератортой. Үүнээс 13 нь шинэ. Дизель түлштэй байхад ажиллаад л байна. Цахилгаан тасалдсан ч яаралтай тусламж, мэс засал гээд бүх тасаг хэвийн ажиллаж байна" гэсэн юм.
Харин дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр байрлах генератор 8-24 цаг цахилгаанаар хангах хүчин чадалтай бөгөөд нэмэлтээр мотор ажиллуулдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
16.00 цагт ЭМЯ-наас өгсөн мэдээллээр "Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийлээ. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан. Хоёр эх кесарев хагалгаанд орсон.
Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарснаас Сүхбаатар аймагт 03.15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна" гэв.