12 удаагийн бүх одод, 3 удаагийн NBA-н аварга, 2006 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, Алдарт 2003 оны драфтын ангийн гол төлөөлөл Дуэйн Уэйд Майами Хит багтайгаа нэг жилийн 2,4 саяын гэрээ байгууллаа.
Дуэйн Уэйд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Энэ багт миний замналын бүх гайхалтай дурсамжууд байгаа, би энд замналаа эхлүүлсэн энд замналаа дуусгана гэдгээ мэддэг байсан. Тэд ч надад энэ боломжийг олголоо. Энэ бол миний сүүлчийн улирал! Надад харамсах зүйл алга. Энэ хотод манай гэр бүлийнхэн хүртэл хайртай. Хайртай хотдоо сүүлчийн бүжгээ хийх гэж байгаа даа баяртай байна' гэжээ.
Энэ улирал Уэйдын 16 дахь улирал байх бөгөөд 2016-2017 оны улиралд Буллст 2017-2018 оны улирлын хагаст нь Кливлэндэд тоглосон үлдсэн бүх хугацаанд нь Майами Хит багтаа тоглож гурван ч удаа аваргын цомыг өргөсөн билээ.
Залуухан түүхтэй Майами Хитийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, багийнхаа 12 үзүүлэлтийн рекорд амжилтыг эзэмшдэг тэрээр өдгөө 36 настай юм.
Сэтгүүлч: Л. Тулга