Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож, түүний хөшөөнд үр хүүхэд, ач зээ болоод төрийн удирдлагууд цэцэг өргөлөө.
Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан байна.
Тэрбээр 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж, 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо дээшлүүлэхээр Эрхүү рүү явжээ. Есөн жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн аж.
Ингээд 1938 онд Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн байна.
1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.