Өчигдөр болсон мэргэжлийн боксын WBA болон WBC холбооны дунд жингийн аваргын төлөөх тулаанд ялагдашгүй тулаанч Геннади Головкин замналынхаа эхний бөгөөд цорын ганц ялагдлыг амслаа. Түүний өрсөлдөгч нь Саул “Канело” Алварез байсан юм.
Жилийн өмнө болсон тэдний тулаан тэнцээгээр өндөрлөсөн бол Лас Вегаст болсон энэ удаагийн тулаанд шүүгчдийн саналаар Алварез өрсөлдөгчөө өвдөг сөхрүүлжээ. Хоёр шүүгчийн оноо 115-113 харьцаатай Алварезд ялалтыг өгсөн бол гурав дахь шүүгч 114-114 харьцаатай тэнцүүлж, улмаар шүүгчийн 2:1 харьцаатай Алварез дунд жинд хоёр холбооны бүсийг эзэмших болсон юм.
Уг тулааны тасалбар нэг ч үлдэлгүй борлуулагдсан бөгөөд тулааныг сонирхохоор домогт боксчин “төмөр” хочит Майк Тайсон, жүжигчин Уилл Смит болон алдарт сагсан бөмбөгч ЛэБрон Жэймс зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн байна.
Уг тулаанд ялснаар Алварез 50-1-2 гэсэн амжилттай болж байгаагаас 34 тулааныг нь хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө өрсөлдөгчөө дутуу гаргасан амжилттай байгаа юм. Уг тулааныг хүртэл нэг ч ялагдаагүй байсан Головкин харин 38-1-1 гэсэн амжилттай болсон. Түүний хувьд 34 тулааныг хугацаанаас нь өмнө дуусгаж, ялалтыг өөрийн болгож байсан билээ. Харин түүний мэргэжлийн боксын замнал дахь анхны ялагдал нь боксчин болсноос нь хойш авч үзвэл 2005 онд сонирхогчийн боксын рингэнд ялагдсанаас хойшхи анхны ялагдал болж байна.
“Үнэхээр ойрхон тулаан боллоо. Би хүнд цохилтоор ялна гэж бодож байсан боловч хүндхэн байлаа. Тэр үнэхээр гайхалтай тулаанч юм. Гэхдээ эцэст нь би яллаа. Сэтгэл минь маш их хөдөлж байна. Надад итгэж байсан бүх хүнд баярласан талархсанаа хэлмээр байна. Энэ бол та нарын болон үүрд мандан бадрах Мексик улсын төлөө байгуулсан ялалт байсан юм шүү” гэж WBC, WBA, IBO холбоодын болон Ring Magazine сэтгүүлээс гаргадаг дунд жингийн аварга гэж цаашид алдраа дуурсгах Алварез сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.
Харин түүний өрсөлдөгч Казак боксчин Головкин “Би өнөө орой хэн ялсныг хэлмээргүй байна. Учир нь шүүгчдийн саналаар ялалт Канелод очсон. Миний бодлоор үзэгч фэнүүдэд үнэхээр үзүүштэй, нүд баясгасан тулаан байсан байх. Би өөрийгөө түүнээс илүү тулалдсан л гэж бодсон” хэмээжээ.
Харин хөндлөнгийн шинжээч, ESPN-ий аналист Тэдди Атлас үүнтэй нь санал нэг байгаагаа мөн илэрхийлээд амжжээ. Тэрбээр “Ямар ч эргэлзээгүй Головкин тулаанд ялсан. Өнөөдөр зүгээр л буруу шийдвэр гарчихлаа” гэсэн юм.
Харин уг тулааныг үзэж сонирхсон ЛэБрон Жэймс “Миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг тулаан байлаа” гэж твиттэртээ жиргэжээ.
Эх сурвалж: www.reuters.com
Б.Энх-Амгалан