Өнгөрсөн бямба гарагт Монголын шилдэг технологийн экспертүүд “Dell EMC Hackathon” тэмцээнд анх удаа оролцон, долоон цагийн турш өрсөлдлөө. Ингээд Голомт банк тэргүүлсэн байна. Мөн удаах байруудад Юнител болон Хас банк орсон байна.
Тэд Сингапур улсад зочилж, Dell EMC компанитай танилцах аяллын эрхийг авлаа. Мөн нийт оролцогчдод Dell EMC, Ай Ти Зон ХХК-ийн нэрэмжит сертификат, компанийн нэрийн бэлгүүдийг олгожээ.
Банкны бүхий л гүйлгээг тухайн банкны өгөгдлийн төв эхлээд уншиж, дараа нь хадгалах үүрэгтэй. Гэвч хэсэг хугацааны дараа өгөгдөл хадгалах төхөөрөмж (storage) дүүрдэг.
Жишээ нь банкны бүхий л гүйлгээг тухайн банкны өгөгдлийн төв эхлээд уншиж, дараа нь хадгалах үүрэгтэй. Гэвч хэсэг хугацааны дараа өгөгдөл хадгалах төхөөрөмж (storage) дүүрдэг. Мөн тоног төхөөрөмж элэгдэлд ороход солих шаардлагатай.
Гэвч энэ ажлыг хийх явцад ямар ч саатал гарах ёсгүй. Өөрөөр хэлбэл систем зогсох учиргүй. Банкууд, харилцаа холбооны компаниуд, худалдааны байгууллагууд 24/7 цагийн турш, шуурхай үйлчилгээ үзүүлэх боллоо. Энэ нөхцөлд өгөгдөл хадгалах биет төхөөрөмжийн оронд шинэ, дэвшилтэт програм хангамж ашиглах болжээ.
Тодруулбал серверүүдэд кластер үүсгэн, кластерийн гишүүн бүрт өөр өөрийн үүргийг хариуцуулна. Хэрэв аль нэг гишүүний үйл ажиллагаа доголдвол үлдсэн гишүүд тухайн гишүүний үүргийг автоматаар хуваарилан, доголдолгүй ажилладаг байна.
Энэ нь ухаалаг шийдлийн гол онцлог юм. Хэрэглэх, арчлахад хялбар энэ системийн туршилтууд амжилттай болсноор хэрэглээнд ч нэвтэрчээ. Өөрөөр хэлбэл бусад орнуудын зах зээлд хэдийнэ танигдсан байна. Энэ системийг хүссэн үедээ өргөтгөх, эргүүлээд цомхотгох ч боломжтой. Мөн нүсэр төлөвлөлт шаардлагагүй, нэг серверээс нөгөө рүү шилжүүлэх гэж хугацаа алдахгүй гэх мэт давуу талтай.
Манай улсад одоогоор хоёр байгууллага дээрх системийг суурилуулах шатандаа байна. Энэ үйл явц өмнөх системийг суурилуулах (өгөгдөл хадгалах төхөөрөмж+сервер) хугацаатай харьцуулахад мөн л ихээхэн багасаж, нэг сараас долоон цаг болж буурчээ. Иймд “Dell EMC Hackathon” тэмцээний үеэр виртуал орчин үүсгэн, дөрвөн гишүүнтэй кластер бүрдүүлжээ. Эдгээрийн нэгийг зориуд ажиллагаагүй болгон, үлдсэн гурваар нь үүрэг гүйцэтгэх даалгаврыг оролцогчдод өгсөн байна.
Dell EMC компани Mission Critical System хариуцан ажиллагч инженерүүдэд шинэ технологийг богино хугацаанд судалж, нэвтрүүлэх туршлага хуримтлуулах боломж олгох зорилгоор энэ даалгаврыг сонгон авчээ.
Dell EMC компанийн Монгол дахь төлөөлөгч Т.Сэлэнгэ:
-Hyper-Converged дэд бүтэц дэлхий дахинаа нэвтэрч эхлээд удаагүй шинэ технологи. Тус технологид суурилсан дижитал шилжилт дэлхий дахинаа явагдаж бaйна. Энэ цаг үед Монгол инженерүүд энэ дэд бүтцийг долоон цагт иж бүрнээр нь босгох нь Монголын технологийн экспертүүдийн ур чадварыг дэлхийн хэмжээнд нотлох юм” гэв.
Төгсгөлд нь хэлэхэд манай улсад код бичигчдийн дунд олон тэмцээн болдог ч админуудын дунд анх удаа тэмцээн зохион байгуулсан нь “Dell EMC Hackathon” байв.
Тэмцээнд оролцсон багууд:
1.Хас банк
2.Юнител
3.Оюу толгой
4.Голомт банк
5.Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам
6.Үндэсний Дата Төв
7.Төрийн банк
8.Худалдаа Хөгжлийн банк
9.Скайтел
Тэмцээний шүүгчид:
- Dell EMC компанийн HCI Системийн ахлах инженер Майкл Ким,
- Dell EMC Mongolia -ийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Л.Баянзул,
- Ай Ти Зон ХХК-ийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Б.Төрмөнх
Ментор:
- Ай Ти Зон ХХК-ийн Дижитал технологийн газрын ерөнхий инженер, Сервер, сторэйж эксперт Н.Баярсайхан
- Ай Ти Зон ХХК-ийн Дижитал технологийн газрын систем инженер, Дата эксперт Б.Сүхбаатар