Техасын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн био инженерчлэлийн лаборатори хиймэл аргаар ургуулж бүтээсэн уушгийг гахайнд амжилттай шилжүүлж суулгаснаа мэдээллээ. Биоинженерчлэлийг шинэ шатанд дэвшүүлсэн уг туршилт нь хүн төрөлхтөн ойрын арван жилд дотор эрхтнээ клоны аргаар бүтээдэг болно гэсэн өөдрөг таамаг дэвшүүлэхэд хүргэв.
Гахайн уушги шинээр бүтээхийн тулд амьд эд эс, цуснаас нь салгасан цэвэр эх суурь эхэлж бэлдсэн байна. Эх сууриа цэвэрлэгч бодис, сахараар сайтар цэвэрлэж зөвхөн цэвэр уурган бүтэц үлдээжээ. Дараа нь тэжээллэг орчинтой камерт байрлуулсан уурган бүтэц дээрээ гахайн уушгины амьд эс суулган өсгөв.
Бараг төгс цэвэр орчинд уушгины эд эс хурдан олширч хоёр дахь долоо хоног өнгөрмөц шаардлагатай цус дамжуулах эд үүсэн бүрджээ. Улмаар 30 хоногийн дараа шинэ уушги бэлэн болсон байна. Ургуулсан дөрвөн уушгийг донорын суулгацтай ижил эрхтэн бүхий гахайд шилжүүлэн суулгав. Ургуулсан уушги хоёр сарын хугацаанд бие махбоддоо бүрэн
идээшиж төрөлх болсонтой уялдан дархлааны сөрөг нөлөө илэрсэнгүй.
Амжилттай болсон туршилтыг цаашид хэдэн жилийн турш үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Техасын эрдэмтдийн амжилт нь тухайн бие организмын цөөн хэдхэн эснээс шилжүүлэн суулгах зориулалттай эд эрхтний том хэсгийг дархлааны сөрөг реакцгүйгээр ургуулж болно гэдгийг баталж өгөв.
Уг технологи зохих түвшинд хөгжсөн хойно, хүний бие мах бодийн гэмтсэн, тасарч салсан хэсгийг бүрэн сэргээх боломж бүрдэнэ. Гэмтэж устсан хэсгийг бүрэн сэргээхийн тулд ердөө хүний эд эрхтэн бүрээс авч хадгалсан өчүүхэн сорьцоос өсгөвөр үүсгэн хэдэн сарын турш ургуулна. Орчин үед хүний уураг тархинаас бусад эд эрхтнийг нөхөн ургуулах судалгаа өрнөж байна.