Энэ сарын 6-ны өдөр Чингэлтэй дүргийн 5-р хороо буюу Тэди төвийн орчмоос хоёр настай эрэгтэй хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу цагдаагийн байгууллага алга болсон хүүг есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэсэн байна.
Хоёр настай хүүг хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, эрэн сурвалжилж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.