“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙНА”
KitchenALL брэнд “Farm house” нэртэй шинэ загвараа албан ёсоор танилцууллаа. “Farmhouse” загвар нь эртний Европын \Франц\ ферм буюу хөдөөний хэв маягийг орчин үеийн хэрэгцээнд тохирсон энгийн, ухаалаг шийдлүүдийг тусгаж өгсөнөөрөө онцлог давуу талуудтай.
Гэрэлтүүлэг болон дагалдах хэрэгслийн хувьд эртний болон гар урлалын онцлогийг тусгаж өгсөн байдаг. Хана цайвар төвийг сахисан өнгөтэй фермийн онцлогийг тусгасан өвөрмөц шийдэлтэй юм.
Шинэ загварын нээлтэнд ихэвчлэн барилгын компаниудын борлуулагч, интьерер дизайнерууд, үл хөдлөх зуучлалын агентууд ирснээрээ монголдоо үйлдвэрлэж байгаа уг тавилгыг бусдад санал болгох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тавилгын технологи хийцлэл, загвар ямар түвшинд яваа талаархи мэдээлэл солилцсон биенес эрхлэгчдийн хүрээнд өндөр үр дүнтэй уулзалт боллоо.
Уг нээлтийн үйл ажиллагаанд олон хүн ирсэн байлаа. Хүрэлцэн ирсэн зочдын нэг Х.Баярмаа “Өмнө нь байр худалдан авч байгаа болон интерьер хийлгэж байгаа хэрэглэгчдээ ихэвчлэн гаднаас импортлодог тавилгын компаниудыг санал болгодог байсан бол одоо бүтээгдэхүүн шинээр бий болох үйл явцтай өөрийн биеэр танилцаж мэдлэгтэй болсноор үндэсний үйлдвэрлэгчээ дэмжин ажиллахдаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
ЕВРОПЫН СОНГОДОГ ЗАГВАРЫГ 32 ТӨРЛИЙН ӨНГӨӨР ҮЙЛДВЭРЛЭХ НЬ МОНГОЛЫН ТАВИЛГЫН САЛБАРТ ДЭВШИЛ БОЛЖЭЭ
“Долоон Болдог” ХХК-ий Борлуулалт, маркетингийн албаны дарга Ц.Алтайбаяр хэлэхдээ “Дэлхийн хөгжил жилээр биш сар өдрөөр хэмжигдэж технологи, инновацид суурилсан шинэ бизнесийн салбарууд өдөр бүр шинээр хөгжин цэцэглэж байна. Энэ бүх хөгжил цэцэглэлтийн гол хүчин зүйлүүдийн нэг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага билээ. Үүнийг даган бүхий л үйлдвэрлэгч хэрэглэгч төвтэй болон хөгжин цэцэглэж байна.
Гэхдээ хэрэглэгч ямар үйлчилгээ, бүтээгдэхүүн хүсч буйгаа нарийн тодорхойлж чадахгүй ч бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ямар сэтгэл ханамж хүсч буйгаа дотроо төсөөлсөн байдаг. Харин үйлдвэрлэгчдийн хувьд хэрэглэгчийн хүслээс илүү тэрхүү төсөөлөлд хүрэх, улмаар хэрэглэгчийн төсөөллийг баяжуулж өөрийнхөөрөө удирдах нь хамгийн чухал болсон. Долоонболдог компани, KitchenAll брэндийн зүгээс хэрэглэгчийн төсөөллийг тэлэх зорилго тавин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол KitchenAll Art юм.
Европын сонгодог хэв загварыг 32 төрлийн өнгөөр үйлдвэрлэх нь өнөө цагийн гэр ахуйн интерьерийн өнгө аястай хөл нийлүүлэхийн зэрэгцээ монголын тавилга үйлдвэрлэлийн салбарт дэвшил болж чадсан. Тус бүтээгдэхүүн нь KitchenAll брэндийн үндсэн давуу тал болох хүний биед хор нөлөөгүй е1 стандартын хавтан, тавилгын зориулалтын будаг, эдэлгээ даах нугас, зам зэргийг бүгдийг нь өөртөө шингээхээс гадна байгалийн цэвэр царс болон интоорын модыг төрөл бүрийн өнгө, хээ гарган боловсруулах, МDF хавтанг залгаасгүйгээр сийлэн, будах зэрэг барууны орнуудад хэрэглэж буй технологийг ашиглан монгол хүний гар, монгол инженерийн ур ухаанаар урласан бүтээгдэхүүн юм.
KitchenAll Farmhouse загвар нь хөмсөг, хөлний хаалт, багана гэх мэт гоёмсог аксесуаруудыг ил харагдах залгаа холбоосгүй үйлдвэрлэж байгаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бас нэгэн дэвшил юм. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн бидний уламжлалт ойлголт үеэ өнгөрөөснийг KitchenAll Art бүтээгдэхүүн шууд харуулж чадна.
KitchenAll-ын тавилга бүр конвейрын систем бүхий хагас автомат үйлдвэрийн эсгүүр, цооллогоо, хуулга наалт, угсаргаа, чанарын тест зэрэг олон шат дамжлагыг дамжин хэрэглэгчийн гар дээр очдог. Тэр дундаа kitchenAll art бүтээгдэхүүн нь бүр ч олон технологийн нарийн горим дамжлагыг амжилттай даван эцсийн бүтээгдэхүүн болдог. KitchenAll Art бүтээгдэхүүн, Farmhouse загвар таны төсөөлөлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Долоон Болдог” ХХК нь 2002 байгуулагдан 16 жил мод модон эдлэл, тавилгын үйлдвэрийн чиглэлээр ажиллаж буй үндэсний тавилга үйлдвэрлэгч билээ.