Монгол улс 2009 оноос эхлэн Улаанбаатар хотноо автомашингүй өдрийг зохион байгуулсаар иржээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөжээ. Энэхүү өдөр хаана ямар үйл ажиллагаа болох, хаана зам хаах талаарх НЗДТГ болон холбогдох байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар үйлчилнэ.
Дэлгэрэнгүйг дараах зураглалаас харна уу.
“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой юм.
Нийтийн тээврийн маршрутын дэлгэрэнгүйг дараах зураглалаас харна уу.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг бүх чиглэл түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.
Энэ үйл ажиллагааны дагуу нийслэлийн нийтийн тээврийн чиглэлд ч өөрчлөлт орно. Мөн дугуйн марафон, дугуйн парад, өртөөт марафон, хүүхдийн гар зургийн уралдаан, дуатлоны УАШТ гэх мэт үйл ажиллагаанууд болно гэлээ.
Хотын төвөөр явдаг тээврийн хэрэгслүүд хойд болон урд хэсгийн зам болох Их тойруу, Баянбүрдийн замаар явах өөрчлөлт гарчээ. Мөн урдуур явдаг чиглэлүүд нь урд нарны тойргоор, босоо чиглэл нь Баянбүрд, Зүүн дөрвөн замаар явна гэлээ. Харин троллейбусны үйлчилгээ бүрэн зогсоно гэв. Энэ өдөр иргэдийг нийтийн тээврээрээ үйлчлүүлэх, унадаг дугуй унах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарыг уриаллаа. Нийтийн тээврийн маршрут, санал гомдлын талаар 24 цагийн турш ажиллах 70044040 утсанд хандах боломжтой юм байна.