“TRUST THE PROCESS”: Нийтлэлийн эхлэлээ энэ уриагаар эхлэх нь зөв байх. 2013 оноос эхлээд ирээдүйн драфтын эрхүүдийг цуглуулах зорилготой, амжилтаас татгалзаж ирсэн Филли өнгөрсөн улирлаас амжилтын төлөө тэмцдэг баг болсон билээ. Өөрөөр хэлбэл тэдний "унахын төлөөх тактик" нь "аваргын цом руу мацах тактик"-аар солигдсон юм. Үүнийг 2017 оны болон 2018 оны улирлын амжилт нь тодорхой батална.
76-чууд тактикаар унах үедээ драфтаар Нэрлэнс Ноэл, Жалил Окафор, зэрэг хэд хэдэн тааруу сонголтууд хийсэн ч Жоэл Эмбийд, Дарио Шарич, Бэн Симмонс зэрэг сайн сонголтуудыг ч мөн хийж чадсан. Тиймээс тэдний амжилт нэгхэн улирлын дотор бүсийн 14-р байрнаас 3-р байр хүртэл өссөн. Ийм учир тэдний өнгөрснийг мартаад ирээдүйн амжилтын талаар бичих нь зүйтэй болов уу?
ФИЛАДЕЛЬФИА 76-Н ЭНЭ ЗУНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН
Багаас явсан тоглогчид: Эрсан Илъясова, Марко Бэлинэлли, Луваву Кабарро, Ричон Холмес нар байв. Драфтаас авсан хоёр залуу тоглогчдоо солилцоогоор явуулсан бол улирлын дундуур багт элсүүлсэн туршлагатай, шилдэг хамгаалагчидтайгаа шинэ гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэв.
Багт ирсэн тоглогчид нь: Уилсон Чандлер, Майк Мускала, Лэндри Шэмит (Драфтын 28 дахь сонголт) Зайр Смит (Драфтын 16 дахь сонгол) нарыг элсүүлсэн. Драфтын 10 дахь сонголтоор Микал Брижесыг сонгосон ч Финикс Санс багтай солилцоо хийн Зайр Смит дээр нэмээд 2021 оны Финикст байсан Майами Хит багийн драфтын эхний тойргийн эрхийн хамт авсан. (2 талт гэрээ байгуулсан тоглогчдыг оруулаагүй болно.)
Смитын хувьд хамгаалалт сайтай, дунд болон холоос шиддэг, тэсрэлттэй, хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогч. Тийм учраас Филли Бэлинэллитэй гэрээ сунгаагүй юм.
Микал Брижесыг сольсон шалтгаан нь: Анхнаасаа Финикстэй тохиролцсон байсан болов уу? Өөрөөр хэлбэл Финикс Микал Брижесыг урдуураа алдахгүйн тулд Филлид өөрсдийн сонголт дээр нэмээд ирээдүйн драфтын эрхээ өгсөн.
Майк Мускала сэлгээнээс зарим тохиолдолд хүчний довтлогчийн байрлал дээр, зарим үед төвийн байрлалд тоглоно.
Уилсон Чандлер довтлогчийн байрлалаас гадна жижиг тавтад хүчний довтлогч дээр тоглох боломжтой юм. Иймд Иляасоватай гэрээ сунгаагүй.
ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН
1) Жоэл Эмбийд, Уилсон Чандлер, Роберт Ковингтон, Ж.Ж. Рэдик, Бэн Симмонс гэсэн тавт гарах боломжтой. Дээрх тавтын давуу тал илүү хурдтай, хамгаалалттай, мөн холбогчоо тойроод холоос бүгд шидэх чадвартай юм.
2) Жоэл Эмбийд, Бэн Симмонс, Роберт Ковингтон, Ж.Ж. Рэдик, Маркэлл Фүлц гэсэн хувилбар ч байж болно. Сул тал нь эхний тавтаас шидэлт тааруу мөн Симмонс, Фүлц нарын бөмбөгний эрх мэдэл зэрэг сул тал гарах аюултай.
Филлид тогтсон уламжлалын дагуу Маркэлл Фүллц өнгөрсөн улиралд гэмтлээс болоод 10 гаруй тоглолтонд л оролцсон. Хэрвээ Фүллц сайн тоглож чадвал хоёр дахь бүрэлдэхүүнийг илүүд үзэж байна. (Мэдээж Фүллц хүлээлтэд хүрч сайн тогловол!)
Филли анхнаасаа хоёр дахь тавтыг гараанд гаргах төлөвлөгөөтэй байсан учраас Фүлцыг драфтын эхний сонголтоор сонгосон нь ойлгомжтой биз ээ.
СЭЛГЭЭНИЙ БҮРЭЛДЭХҮҮН
Өнгөрсөн улиралд Дарио Шарич гараанд гарсан тоглолтууддаа 12,4 оноо дунджилж байсан бол сэлгээнээс тоглосон үедээ 16,3 оноо дунджилсан статистик байна. Энэ статистикийн дагуу Дарио сэлгээнээс тоглохдоо багт болон хувийн тоглолтонд илүү ашигтай учраас гараанд гарахгүй гэж таамаглаж байна.
Майк Мускала, (Амир Жонсон) Дарио Шарич, Уилсон Чандлер, Зайр Смит, Т.Ж. МакКоннелл гэсэн тавт байна. Зайр Смитын хувьд гэмтэлтэй байгаа учир улирлын эхэнд тоглох боломжгүй. Тиймээс хамгаалалт хэрэгтэй үед Кокмаз. Довтолгоо хэрэгтэй үед Жэррид Бэйлесс гараад тоглоход асуудалгүй биз ээ.
Гадаадын шинжээчид Филлиг дорнод бүсийн аваргын төлөөх гол өрсөлдөөнд Торонто Рэпторс, Бостон Сэлтикс багуудтай хамт өрсөлдөнө гэж таамаглаж байгаа билээ.
Миний хувьд энэ улиралдаа тэднээс том амжилт хүлээхгүй байна. Мэдээж хасагдах шатанд талбайн давуу талтайгаар гараад, эхний шатыг давах бүр бүсийн аваргын төлөө шалгарах боломжтой л байх! Гэхдээ тэдний 2013 оноос хойш тактикаар хожигдсон зорилго бол Плэй Офф биш Ларри О’Брайны цом юм.
Тиймээс энэ жилдээ цомын талаар бодоод ч хэрэггүй. Филли энэ зун Леброн Жэймс, Кавай Леонард, Пол Жорж гэсэн одуудын хойноос хөөцөлдсөн. Хэрвээ аль нэг од тоглогчийг нь авч чадсан бол энэ нийтлэл тэдний аварга авах боломжуудын талаар бичигдэх байсан биз ээ.
БАГИЙН ИРЭЭДҮЙ
Дээр дурдсанчлан тэд сайн тоглоно. Гэхдээ хангалттай сайн биш! Филадельфиа 76 багийн “Trust The Process” хөтөлбөр дуусаагүй байна.
76-ЧУУД 2019 ОНЫ ДРАФТААС ДАХИАД ДЭЭГҮҮР СОНГОЛТ ХИЙНЭ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ?
Ирэх жил тэдэнд Сакрамэнто Кингс багийн эхний тойргийн эрх байгаа. Кингс баг амжилт тааруу байх магадлал маш өндөр! Тиймээс эхний таван сонголт тэр тусмаа драфтын тэргүүн сонголтыг ч сонгох боломжтой юм. Мөн драфтын өөрсдийнхөн нэг, хоёр дугаар тойргийн эрхийн хамт Чикаго буллс багийн хоёр дугаар тойргийн эрх байгаа. Эдгээр сонголтуудыг солилцоонд оруулах боломжтой
2019 онд лигт элсэх шилдэг тоглогчдоос Филлигийн онилоод байгаа тоглогчдыг магадлалаар нь жагсаая:
- Кэм Рэддиш (хамгаалагч болон жижиг довтлогч) Дюк
- Нассир Литтль (жижиг довтлогч) Хойд Каролина
- Р.Ж. Бэррит (жижиг довтлогч) Дюк
- Зайон Уиллиамс (комбо довтлогч) Дюк
- Ромео Ланфорд (хамгаалагч) Индиана
Эдгээр тоглогчдоос Кэм Рэддиш, Р.Ж. Бэррит, Нассир Литтль нарын нэгийг боломж олдвол хамгийн түрүүнд сонгох нь ойлгомжтой. Тоглолтын арга барил нь таарахаас гадна 76-н дутууг нөхөх боломжтой залуус юм.
ЦАЛИНГИЙН ЦЭС БОЛОН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Энэ улиралд $104.512.869 саяыг нийт тоглогчдодоо зарцуулж байгаагаараа лигийн 30 багаас 26-д орж байна. Хамгийн бага цалин зарцуулж байгаа багуудын нэг гэхэд амжилттай. Энэ л тэдний хүсээд байсан зүйл билээ.
Ирэх улиралд: Ковингтон, Эмбийд, Шарич, Симмонс, Фүлц, Зайр Смит, Коркмаз, Лэндри Шэмит нараас бусад тоглогчдын гэрээ дуусаж Филли нийт $45 саяыг л дээрх тоглогчдод зарцуулна.
Товчхондоо: Ирээдүйн Симмонс, Шарич нарын цалингийн зайг хадгалаад цаана нь дахиад нэг супер од болон үүргийн тоглогчид авах зай үлдэнэ.
Ирэх зун чөлөөт агент болох тоглогчдоос Клэй Томпсон, Крис Миддлетон, Жимми Батлер, Кавай Леонард, Кайри Ирвинг, Кэвин Дюрант нарын хойноос хөөцөлдөх боломжтой юм. Хэн нь ч ирсэн тэдэнд хэрэгтэй нь мэдээж. Филадельфиа 76-н албан ёсны сайтад мэдээлснээр №1 сонголт нь Клэй Томпсон байх ажээ. Ж.Ж. Рэдиктэй нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд нас нь ахиж байгаа шидэгчээ оргил үе дээрээ байгаа шидэгчээр сольж чадвал тэдний төлөвлөгөө 100% биеллээ л гэсэн үг.
ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД
Филадельфиа 76 баг ойрын 5-8 жилдээ лигийн хамгийн шилдэг багуудын нэг хэвээр байх боломжтой юм. Тэдний ирээдүй улам л гэрэлтэй харагдаж байна. Ирэх жилүүдээс тэдний гол дайсан Бостон, Уорриорс гэхээс илүүтэйгээр бэртэл, гэмтэл л байх бөгөөд энэ хүчин зүйлсээс л холуур байж чадвал лигийн аваргын цом тэдэнд ойрхон байгаа билээ.
“TRUST THE PROCESS”
Сэтгүүлч: Л. Тулга