Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголбанктай хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд СЗХ-ны бүтцэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгжийг байгуулахаар болсон юм. АХБ-наас энэ нэгжийн ерөнхий бодлого, шалгалтын үйл ажиллагааны арга аргачлалыг танилцуулах “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга зам, аргачлал, хяналт” сэдэвт сургалт зохион байгуулжээ.
Сургалтад СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газар (ХШЗГ)-ын хянан шалгагч нар хамрагдаж, мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн АХБ-ны олон улсын зөвлөх Гари Гэгэнхаймер сургалтыг удирдан явуулж байна.
Хоёр өдөр зохион байгуулсан энэ сургалтаар эрсдэлийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолт, түүнийг таньж мэдэх нь, дотоод аудитын үүрэг, хяналт шалгалтын дүгнэлт боловсруулах болон шалгалтын дараах үйл ажиллагаа зэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ нэгжийн үйл ажиллагаатай холбогдох бүх чиглэлээр хянан шалгагчдыг сургажээ.
Түүнчлэн гарын авлага гаргаж, СЗХ-ны хянан шалгагчдад уг гарын авлагын агуулга, зорилго, хэрэглээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.