Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдсан юм. Хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 9 дүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.
ААН-үүд валютын зээл авах нь ихээссэн тул эрсдэлийг бууруулах зорилго агуулсан.
Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.
Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ.
Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.
Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.
Монголбанкны дэд захирал Б.Лхагвасүрэн: Сүүлийн хэдэн өдөрт америк долларын үнэ өсөж, 2515 төгрөгт хүрээд байна. Гадаад валютын зээл олгох нь энэ зээлийг авсан хэрэглэгчдийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд 2019 оны эхний өдрөөс эхлэн хэд хэдэн шинэ зохицуулалт хэрэгжүүлэхээр тогтлоо.
Тухайлбал банкуудын гадаад валютын зээлийн эрсдэлийн жин 120 байсныг 150 болгон өсгөсөн. Ханшийн эрсдэлийг удирдах боломжгүй тул ийм шийдвэр гаргаж байна. Гадаад валютын орлогогүй атлаа иргэд, ААН-үүд валютын зээл авах нь ихээссэн тул эрсдэлийг бууруулах зорилго агуулсан юм. Зээлийн эрсдэлийн жин 120-иос 150 болсноор банкуудын үүрэг хариуцлага өснө гэв.
Дараа нь Монгол банкны газрын захирлууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нэг америк долларын үнэ 2500 төгрөг давсан шалтгаан юу вэ?
-Дэлхийн 170 улсын 52 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтүүд америк долларын эсрэг суларчээ. Жишээ нь юань сүүлийн 6 сард 8, вон 5 хувиар, ОХУ-д 15 хувиар суларсан байна. АНУ-ын Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон томоохон орнуудын худалдааны маргаан энэ байдлыг авчирсан. Энэ жишиг манайд ч мөн давтагдаж, энэ онд төгрөг 3 хувиар суларсан юм. Энэ дүнг Монголбанк огцом өөрчлөлт гэж үзэхгүй байна.
Ханш тодорхой хэмжээнд сулрахыг зөвшөөрнө. Цаашид ханш сулрах дарамт хуримтлагдах ёсгүй. Бид гадаад зэх зээлээс хамааралтай хэвээр байна. Иймд эрсдэлээ хуримтлуулж болохгүй. ААН-ийн түвшинд хэт их зээлийн дарамт үүсэж болохгүй. Эдийн засгийн өсөлт, тэлэлтээ тааруулах шаардлага үүслээ. Гадаад эдийн засгийн орчноо дотоод эдийн засагтайгаа тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Зэс, алтны үнэ буурч, нефтийн үнэ өсөж байгаа тул ханш ийнхүү 3 хувиар өслөө.
Мөн импорт ихээхэн нөлөөлсөн.
Гадаад худалдааны эргэлт эерэг дүнтэй, экспорт өндөр хэвээр байна. Гэвч импортын гол хэрэгцээ болох нефтийн үнэ 20 орчим хувиар өссөн нь төгрөгийн үнэд нөлөөллөө.