“Академийн Дээд Шагнал” 2018 кино наадам “Зайсан Хилл цогцолборт” есдүгээр сарын 28-ны өдөр болох гэж байна.
Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулах бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгийг тодруулдаг. Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний киноны хөгжлийг дэмжих, кино урлагийн орчин үеийн арга технологийг сурталчлан түгээх, киноны уран бүтээлчдийг урамшуулах, алдаршуулах зэрэг ач холбогдолтой.
Кино наадамд оролцогчид өөрийн уран бүтээлийг Монголын кино урлагийн хүрээний хамгийн том хүлээн зөвшөөрөгдсөн кино наадамд нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ зөвлөмжийг авах төдийгүй, олон улсын уралдаан наадамд оролцоход үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нь баталгаажих боломжийг энэхүү кино наадам олгодог билээ.
Академийн Дээд Шагнал гардуулах “Академи Дээд Шагнал” кино наадам нь 2011 оноос хойш 7 удаа амжилттай зохион байгуулагдаж кино уран бүтээлчдэд урам зориг өгч ирсэн.
Энэ удаагийн буюу 2018 оны Академи Авардс кино наадам нь эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн ба шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
МОНГОЛ КИНОНЫ ШИЛДГҮҮДИЙГ дараах номинациар шалгаруулна.
"Академи авардс" 2018 онд дараах 16 номинацаар Бүрэн хэмжээний "Уран сайхны кино"-ны уран бүтээлчид нэр дэвшинэ.
1. Шилдэг эрэгтэй дүр
2. Шилдэг туслах эрэгтэй дүр
3. Шилдэг эмэгтэй дүр
4. Шилдэг туслах эмэгтэй дүр
5. Шилдэг зохиол
6. Шилдэг найруулагч
7. Шилдэг зураглаач
8. Шилдэг зураач
9. Шилдэг хөгжим
10. Шилдэг дуу
11. Шилдэг монтаж
12. Шилдэг дууны найруулагч
13. Шилдэг дүрсний эффект
14. Шилдэг нүүр будалт
15. Шилдэг дебют
16. Шилдэг хөрөнгө оруулагч
"Академи авардс" 2018 онд дараах 3 номинацаар бүтээлээрээ нэр дэвшинэ:
- Шилдэг баримтат кино
- Шилдэг богино хэмжээний
- Шилдэг телевизийн олон ангит кино
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, дэлхийн түвшинд ойртуулах, кино нэгтгэл, студиудын үйл ажиллагааг дэмжих, кино урлагаар дамжуулан нийтийн соёл, боловсрол, гоо зүйн үнэлэмжинд нөлөөлж, иргэдийг хүмүүнлэг, энэрэнгүй, бүтээлч үйл хэрэгт уриалан дуудах үндсэн зорилгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан. МҮКУА нь кино урлагийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал, кино уран бүтээлчдийн нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулах, ном, товхимол хэвлүүлэх, хилийн чанадад дотоодын уран бүтээлийг танилцуулах, кино наадам зохион байгуулах үйл ажиллагааг явуулдаг.