Дональд Трамп Хятадаас оруулдаг импортын талаас илүүд нь татвар оноосны хариуд Бээжин эсрэг талынхаа 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тариф тогтоов. Улмаар АНУ-ын ерөнхийлөгчийг хоёр талын худалдаан хэлэлцээнд “итгэл эвдлээ” хэмээн шүүмжлэв.
Хятадын албаны хүмүүсийн ууртай мэдэгдлийг үл тооцох аваас тус улсын төрийн зөвлөлөөс зарласан шинэ тариф 510 хувь байгаа юм. Энэ нь Бээжин анх наймдугаар сард 25 хувийн татвар онооно гэж сүрдүүлснээс хавьгүй бага байна. Ноён Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноож буй 10 хувийн татвараа ирэх долоо хоногоос хэрэгжүүлж эхэлнэ.
Бээжинтэй худалдааны тохиролцоо байгуулж чадахгүй бол ирэх жил татвараа 25 хувь болгохоор тэрбээр заналхийлсэн юм. Цагаан Ордон 25 хувийн татвараа азнасан нь хоёр талд тохиролцох бололцоо гаргаж буй хэрэг хэмээн Хятадын албаны эрхэм мягмар гарагт тайлбарлав. “Арван хувийн татвар Хятадын эдийн засгийг арай ч донсолгочихгүй” хэмээн уг эрхэм үзэж байна. Тэрбээр Хятадын эрх баригчид АНУ-ын зүгээс ирэх “бусад дохио”-г ойлгохоор чармайж буйг нэмж өгүүлсэн юм.
Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайныг хурцатгах гол зэвсгээ хуйнд нь буцаасан нь санхүүгийн зах зээлийг тайвшрууллаа. Хонконгийн Hang Sen индекс 0.6 хувийн өсөлттэй хаагдсан бол Шанхай, Шэньжэньд бүртгэлтэй компаниудын CSI 300 индекс бүр хоёр хувиар дээшлэв. Жин үдийн арилжаагаар АНУ-ын үнэт цаас ч үнэ өсөв.
Ноён Трампын тарифаар түрээ барих бодлогод өгөх хариугаа цэгнэж буй Бээжин юун түрүүнд АНУ-ын кабинетын албаны хүмүүстэй яриа хэлэлцээ өрнүүлж, Цагаан ордон үндсэн дээ анзаарахгүй байгаа асуудлаар хэлэлцэн тохиролцохоор чармайж байна.
“Яриа хэлэлцээг эрх тэгш байдал, сайн санааны үндсэн дээр өрнүүлэх ёстой”-г БНХАУ-ын
гадаад хэргийн Яамны төлөөлөгч өдөр тутмын брифингийн үеэр мэдэгдэв. “АНУ-ын үйлдэлд үнэн сэтгэл, сайн санааны илрэл огт алга байгаа”-г төлөөлөгч анхаарууллаа.
Бээжинд буулт хийх хүсэлгүйгээ харуулсан ноён Трамп хэрвээ Хятад улс АНУ"-ын фермер, ажилчдын эсрэг арга хэмжээ авах аваас нэмж татвар оноохоор Twitterт бичжээ. “Хятад нь АНУ-ын фермер, аж үйлдвэрийн ажилчдыг над үнэнч буйнх нь төлөө манай сонгуульд нөлөөлж бодлыг нь өөрчлөхөөр идэвхтэй ажиллаж байгаагаа ил тод зарладаг” хэмээн ноён Трамп бичсэн байна.
Мягмар гарагийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч хэвлэлийн хурал дээр: “Хятадууд улсаа АНУ-аас цутгадаг асар их мөнгөөр босгосон хүмүүс. Ийм нөхцөл цааш үргэлжлэхийг бид тэвчихгүй” хэмээн мэдэгдлээ. “Хятадууд, Европын холбоо биднээс зүгээр л хулгайлцгааж байна”. Мөн өдрийн үдээс өмнө Хятадын үнэт цаасны удирдах ажилтан АНУ-ын ерөнхийлөгчийг яриа хэлэлцээний уур амьсгал “хордуулж байна” хэмээн шүүмжилсэн юм.
“Буулт хийлгэхийн тулд Хятадад шахалт үзүүлж буй хэрэг. Ийм тактик хол явахгүй” хэмээн БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Лю Хөгийн шадар хүмүүсийн нэг Фан Шинхай тайлбарлав. БНХАУ нь АНУ-аас багыг импортолж, ихийг экспортолдог. Уг нөхцөлд нийцүүлэн Бээжин АНУ-ын харьцангуй цөөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хориг тавьсан юм.
БНХАУ-д нийлүүлдэг АНУ-ын экспортын бараа бүтээгдэхүүн 2017 онд 130 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол Хятадаас АНУ-д нийлүүлдэг экспортын бүтээгдэхүүн 500 тэрбум ам.дол ларт хүрчээ. Дэлхийн гол хоёр эдийн засгийн хоорондох “хариуг нь өгөх” тариф дэлхийн бусад улс орны удирдагчдыг ч түгшээж эхэллээ. Худалдааны дайн хөгжиж буй зах зээлийг доргиож, АНУ-аас бусад хөгжингүй зах зээлийг удаашруулах аюултай болов.