- Өнөөдөр хэн нэгний төлөө зогсохгүй бол дараа нь өөрийнхөө төлөө ч зогсож чадахгүй байх вий -
Хүний эрхийн хамгаалагч залуучууд ДемоКрэйзи Карнавалд залуус нэгддэг нэгэн шалтгаан бий.
Энэ удаад МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний хөтөлбөр, гадаад харилцааны ажилтан Ш.Саранхөхөө нэгдэх болсон шалтгаан бүхий өөрийн түүхээ илгээжээ.
Өөр өөрийнхөө өнгөөр гэрэлтэхэд таны дуу хоолой ч бас чухал шүү. Аливаа зүйл ийм байх ёстой, тийм байх ёстой гэж хаанаас ч юм бэ ирсэн итгэл үнэмшилд захирагдахгүйгээр зүгээр л зүрхээ чагна, та ч бас хүний эрхийн хамгаалагч.
Төрөлхийн нүдний гэмтлээсээ болж би үе тэнгийнхэндээ шоглуулдаг, ялгаатай байдал бол ичмээр зүйл гэж бодож өссөн. Би яагаад ингээд төрчихсөн юм бэ, ах дүү хоёр шиг зүгээр төрүүлчихгүй гэж ээжийгээ их зовоосон доо. Байнга л уйлдаг хүүхэд байсан. Сорвио нуух гэж 20 жилийн өмнөөс шил зүүж эхэлсэн нь хараа улам муудахад нөлөөлсөн. Насанд хүрсэн ч жингийн илүүдэл, үзэл бодол, зан төлвөөсөө болж байнга л шүүмжлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөөр байсан л даа. Энэ бүхэнд өөрийгөө буруутгаж, өөрчлөх гэж байнга оролдоно. Өөртэйгээ тэмцэлдэх хамгийн их хэцүү байдаг.
Ялгаварлан гадуурхагдах ямар байдгийг би мэддэг, энэ мэдрэмж ямар байдгийг мартаагүй учраас хүний эрхийн аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх. Харин МОНФЕМНЕТ олсноор би энэ бүхэн сонголт байгаагүй, ингээд л төрчихсөн юм чинь яалтай билээ гэдгийг болон өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөртөө итгэлтэй болж бусдыг ч бас өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхөд нь хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон юм. Болно гэдгийн бодит жишээ би өөрөө юм чинь.
Бид ялгаатай байдал бол хэвийн зүйл гэдгийг ойлгож, өөрсдийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болсон цагт л энэ нийгмийн өнгө арай гэгээлэг болох биз.
Харамсалтай нь хүмүүс ямар нэгэн аргаар өө эрж, шүүмжилж, ялгаварлан гадуурхах, шоглох зэргээ үргэлжлүүлсээр байх биз.
Гэхдээ бид ижил үнэт зүйлстэй хүмүүсээр хүрээгээ тэлэх замаар улам олуулаа болж, өөрсдийн байр суурь, итгэл үнэмшил дээрээ бат зогссоор л байхын нэг жишээ бол ДемоКрейзи Карнавал юм.
Би ДемоКрэйзи Карнавалд нэгдсэнээр:
- Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг,
- Аливаа шударга бус зүйлсийг үл тэвчиж, зохих эрхзүйн арга хэрэгслүүдийг ашигладаг, -Тусламж хэрэгтэй нэгэнд чадах чинээгээрээ тусалдаг,
- Бусадтай хүндэтгэлтэй харилцдаг, хүч хэрэглэдэггүй,
- Бусдад туслахдаа чин сэтгэлээсээ ханддаг хэн бүхний заавал очих ёстой арга хэмжээ бол 9 сарын 29-нд болох ДемоКейзи Карнавал юм.
Эндээс маш олон залуучуудын үзэл санаа, санаачлага, бүтээл, үзүүлбэрүүдтэй танилцахаас гадна цаашид хамтран ажиллах эхлэлийн цэгээ тавих юм шүү.
Чи өнөөдөр хэн нэгний төлөө зогсохгүй бол дараа нь өөрийнхөө төлөө ч зогсож чадахгүй байх вий!
Карнавалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай: