Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын ивээл дор зохион байгуулдаг “Би ирээдүйн баялаг бүтээгч” экспо, хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ боллоо.
Тус экспо хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зуны амралтаараа хийсэн бүтээлийг нь зах зээлд борлуулах, хүүхдийн бүтээлийг олон нийтэд сурталчлах, бүтээлийн нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах зорилготой аж.
Баганат талбайд бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд нийт 11 сумын 14 сургуулийн 100 шахамхүүхэд оролцож, дөрвөн сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
Шилдэг бүтээлийн эзнээр Галуут сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Золбаяр хөгжмийн зэмсэг, цаасан хайчилбарын урлал бүтээлээр шалгарсан бол Бөмбөгөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Хонгорзул, Богд сумын сурагч Г.Гантуул нар тус тус удаалсан байна. Харин шилдэг сургуулиар Галуут, Богд, Баянлиг сумын сургууль эхний гуравт шалгарчээ.