Дэлхийн амьтад уур амьсгал, дулаарлаас шалтгаалан хорогдож, амьдрах таатай орчин нь хомсдож байгааг хэн бүхэн л мэднэ. Гэвч тэдний амьдрах орчин хүний нөлөөтэйгөөр устах ёсгүй юм.
Далайн яст мэлхий олон мянган жилийн турш дэлхийн хаа нэгтээх эрэг дээр мэндэлсээр ирсэн. Учир нь тэдний өндөг эрэг дээрх элсэн дунд хагарч зулзаган яст мэлхийнүүд далай руу анхны алхамаа хийдэг. Сүүлд хийсэн судалгаагаар дэлхий даяар яст мэлхийн өндөгний үүр нийт 299 байгааг илрүүлсэн нь энэ тоог өссөнийг илтгэж байгаа аж.
1970-аад оны үед дэлхий дээр далайн яст мэлхийн тоо одоо байгаагаас харьцангуй бага байсан ба энэ үед АНУ, Мексик зэрэг улсууд тэднийг хамгаалах хууль дүрэм гаргаж байжээ. Дэлхийн олон улсууд болон байгаль хамгаалах сангаас хийсэн энэ мэт үр дүнтэй арга хэмжээний дараа тэдний хорогдол 90 хувь багассан ч өдгөө хог хаягдал хэмээх сөрөг зүйлтэй нүүр тулсан нь энэ аж.
Үүний нэг жишээ бол Энэтхэгийн Мумбай хотын Версова эрэг дээр хөглөрөх хог хаягдал дунд төөрөн бэдчих зулзаган яст мэлхийнүүд юм. Эрэг дагуух хог хаягдлаас болж тэд далай руу орж чадахгүй гацаж, тэндээ үхэцгээх гунигт дүр зураг энд байдаг.
Аз болоход энд тэндгүй хөглөрөх хуванцар хог хаягдлаар дүүрсэн тус эрэг нэгэн зэрэг ухасхийсэн олон хүний ачаар нүд ирмэхийн зуур өөрчлөгджээ. Тэдгээр хүмүүс сайн дурынхан ба гол санаачлагыг байгаль орчны үйл ажиллагааг зохион байгуулагч Афроз Шах гаргаж энэ ажлыг анх эхлүүлжээ.
Тэрээр хэлэхдээ “Анх тэрхүү бяцхан амьтад далай руу зүтгэн тэр их хогон дунд явах сэтгэл эмтрэм дүр зургийг хараад би өөрийн эрхгүй уйлчихсан. Орой бүр хог хаягдлууд далайн түрлэгээр эрэг дээр гарч ирдэг юм. Бид үүнийг 30 мянган сайн дурын сурагч, 500 сайн дурын хүмүүсийн хамтаар амралтын өдөр бүр хийдэг. Цэвэрлэгээ бүрт шинээр хүмүүс ирдэг ба сүүлд хийсэн цэвэрлэгээнд 6000 хүн бидэнтэй нэгдсэн” гэжээ.
Энэхүү олон нийтийг хамарсан үйл ажиллагааг НҮБ-ийн зүгээс “Эрэг дээрх дэлхийн хамгийн том их цэвэрлэгээ” хэмээн онцолжээ. Учир нь 85 долоо хоногийн турш тэд дунджаар 5 сая килограм хог түүжээ.
Энэ дүр зураг Мексик улсад ч байдаг гэнэ. Сүүлд тус улсын далайн эрэг дээр яст мэлхийн 300 гаруй зулзага үхсэн байсан бөгөөд ихэнх нь загасны торны хаягдалд орооцолдсон байжээ. Энэ байдлаар нийт долоон төрөл зүйл яст мэлхий байдгийн зургаагийнх нь нөхцөл байдал маш эмзэг, устахад ойрхон байгаа гэнэ.