Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ уулзалтад оролцохоор Монгол Улсад ирсэн олон улсын тархи судлалын эрдэмтдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Дэлхийн тархи судлалын байгууллагын (IBRO) ерөнхийлөгч Пьер Магистретти, гүйцэтгэх захирал Стефани де Ла Рошефүкоү, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Японы Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томоми Шимогори нарын хүндэт зочид, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин зэрэг хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр Монголд тархи судлалын чиглэлээр олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжууд, хэрэгжүүлж болох зарим судалгааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол Улс цаашид тархи судлалын чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэмдэглэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба