Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов.
Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн.
Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.
Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв.
Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d sкомпаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ.
Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.