Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин лам сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан нураах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа тус барилгыг албадан буулгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж хэв журмыг сахиулах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж нарт даалгажээ.
Мөн дээрх захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болголоо.