Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Торгоны зам” авто раллигийн уралдааны Хятадын Шааньси мужийн Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцлоо.
Өнгөрсөн жилүүдэд энэ уралдааныг ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлд зохиосон бол энэ жил ОХУ, БНХАУ-д болсон юм. Харин ирэх жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд болно.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…2019 оны Торгоны зам авто раллигийн уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, уралдааны маршрут Монгол Улсын нутгаар дайран өнгөрнө” хэмээн, Шааньси мужийн Сиань хот дахь гарааны зурвасыг нээснээр 2018 оны Хятад дахь гараа эхэлсэн юм.
2017 онд энэ уралдаанд 35 орны 385 автомашин, жолооч оролцож, 9599 км зам туулжээ. Уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болоод уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, жуулчлал нэмэгдэх томоохон боломжтой болдог байна.