Мэргэжлийн тамирчдын амьдрал адал явдлаар дүүрэн, эрсдэлтэй, хурдан хугацаанд үргэлжлээд л дуусах магадлалтай хэдий ч тэр богино хугацаагаа тамирчид хэрхэн зөв ашиглаж, амьдралаа хангалттай хэмжээнд авч явах хөрөнгийг бий болгодог талаар уншигч та бүхэнд танилцуулъя.
Ялангуяа Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн тоглогчид талбайн гадуур зар сурталчилгаа болон бусад зүйлсээс хэрхэн мөнгө олдог талаар та бүхэнд сонирхуулъя.
Орчин цагийн сагсан бөмбөгчид талбайд тоглоод авч буй цалингаасаа ч өндөр мөнгөн дүнг сурталчилгаанаас олж байна. Супер оддын хувьд жирийн тоглогчийн карьерынхаа турш цуглуулах мөнгөн дүнг хэдхэн минутын реклам сурталчилгаанаас ч олох тохиолдол бий.
ЛеБрон Жэймс Найки компанитай насан туршийн гэрээ байгуулж, 1 тербум долларыг халаасалсан бол Жэймс Харден л гэхэд 13 жилийн гэрээг Адидастай үзэглэж, 200 сая долларыг өөрийн болгосон. Энэ нь тэдний тоглогчийн карьертаа авсан цалингаас ч өндөр билээ.
Энэ жил NBA-ийн хамгийн том зар сурталчилгааны гэрээг хийсэн 10 тоглогч нийлээд 234 сая долларыг сурталчилгаанаас олжээ.
Тэгвэл Америк хөлбөмбөгийн лигийн тамирчид 90 сая долларыг, Бэйсболлын тамирчид 25 сая долларыг л сурталчилгаанаас олсон байна. Тэгэхээр өнөө цагийн NBA-ийн тоглогчид бусад топ лигүүдтэй харьцуулахад нэр хүнд, олж буй орлогоороо ч толгой цохих хэмжээнд хүрсэн нь харагдана.
ЛеБрон Жэймсийн хувьд энэ жил 52 сая долларыг зөвхөн реклам сурталчилгаанаас олжээ. Энэ нь Бэйсболлын лигийн од хэмжээний 10 тоглогчийн рекламнаас олсон мөнгөнөөс 2 дахин илүү байгаа юм.
ДРАФТ:
Лигт элсэж буй шинэ тоглогчид талбайд нэг ч минутыг өнгөрөөгөөгүй мөртлөө драфтын оройноос эхлээд л мөнгө олж эхэлдэг. Тоглогч бүр өөрийн агент буюу бие төлөөлөгчөөрөө дамжуулан компаниудтай уулзаж, гэрээ байгуулж, карьерынхаа анхны мөнгөн хөрөнгийг олж эхэлдэг байна.
Панини Америка компани л гэхэд залуу тоглогчдын гарын үсэгтэй картыг драфтын өдөр худалдаалж ашиг олдог. Энэ нь тоглогчдод ч ашигтай. Жишээлбэл драфтын эхний сонголтоор сонгогдсон тоглогч 1 картан дээр гарын үсгээ зурсны төлөө 20 доллар авдаг. Улмаар нийт 7500 картан дээр гарын үсэг нь хэвлэгдэж, тухайн тоглогч 150.000 долларыг нэг шөнийн дотор л олно гэсэн үг.
Энэ үйл ажиллагаа зөвхөн драфтын үеэр ч бус жил бүр зохиогддог зуны лигийн үеэр ч өрнөдөг байна. Зуны лигт Панини компанийн ажилчид ажиглалт хийж, сайн тоглож буй тоглогчидтой гэрээ байгуулж, картыг нь худалддаг.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн зун болсон драфтын үеэр цаг үйлдвэрлэгч Tissot компани драфтлагдсан тоглогчдын сошиал хуудсанд өөрсдийн логотой зургийг байршуулаад л 1000 долларыг тухайн тоглогчид өгсөн байна.
БРЕНД:
Пүүз үйлдвэрлэгч томоохон брендүүд тоглогчдын талбайн гадуур мөнгө олох хамгийн том зэвсэг болдог. Өмнө дурьдсанчлан Жэймс Харден, ЛеБрон Жэймс нар цалингаасаа ч илүү мөнгийг эдгээр брендүүдээс авсан. Гэхдээ өөрийн нэрийн пүүзтэй болохын тулд ихээхэн хөдөлмөр шаардагдана.
Саяхны жишээ авахад Пума бренд эргэн сагсан бөмбөгт орж ирсэн. Бараг 20 жил сагсан бөмбөгөөс хөндий байсан Пума бренд эргэн өөрсдийн орон зайгаа олох гэж хичээж байгаа юм. Энэ жил л гэхэд Бостоны Терри Розьер, Спөрсийн Рүди Гэй нар Пуматай гэрээ байгуулсан бол драфтаар элссэн хэд хэдэн залуус ч тэдэнтэй нэгдсэн.
Драфтын эхний сонголт ДиАндре Эйтон, 2 дах сонголт Мэрвин Багли, 9 дэх сонголт Кэвин Нокс, 14 дэх сонголт Майкл Портер, 16 дах сонголт Зайр Смит нар Пуматай гэрээ байгуулсан юм.
Зарим тоглогчдын хувьд лигт элсэхээсээ ч өмнө томоохон брендтэй гэрээ байгуулах нь бий. Гэхдээ энэ нь мөн л өндөр шалгууртай. Дюк, Кентаки зэрэг том сургуулиудад тоглодог бол, хэрвээ багийн лидер бол, хэрвээ драфтын эхний 5 сонголтын нэг бол маш олон сурталчилгааны санал шууд л ирнэ гэсэн үг. Дээр нь очиж буй баг нь том зах зээлтэй хот байвал бүр л ашиг нь нэмэгдэнэ.
Үүнээс гадна драфтын үеэр олонд үнэлэгдээгүй жижиг сургуулийн тоглогч лигт элсээд зуны лиг болон улирлын эхэнд сайн тоглолт үзүүлж чадвал мөн л томоохон саналууд ар араасаа гарч эхэлдэг байна. Томоохон жишээ авахад Дэмиан Лиллард зуны лигт тоглосныхоо дараа олны хараанд өртөж, Адидас компанитай томоохон гэрээг байгуулж байлаа.
Сэлгээний тоглогчдод мөн боломжууд гарч ирдэг. Найки компани маш гоё боломжуудыг тоглогчдод олгож байгаа бөгөөд нэг тоглолтонд Найкийн пүүзийг өмсөж тоглоод л 20,000 долларын эрх авдаг. Энэ нь бэлэн мөнгөний гэрээ биш бөгөөд тухайн тоглогч Найки компанийн вэбсайтаас хувцас хэрэглэл авах бартерын гэрээ юм. Үүнийг тоглогч өөрөө болон найз нөхөд, гэр бүлийнхэн нь ч ашиглах эрхтэй. Мөн л аль аль талдаа ашигтай гэрээ гэхэд болно.
СОШИАЛ МЕДИА:
Өнөө цагт сошиал медиа тоглогчдын мөнгө олох бас нэгэн арга болоод байна. Твиттер, Фэйсбүүк, Инстаграмд идэвхитэй тоглогчид үүгээрээ мөнгө олж байна. Тоглогчид компаниудтай 2-3 жилийн гэрээ байгуулдаг бөгөөд өдөрт зургаан жиргээ хийгдэж, инстаграмд 2 стори хийх шаардлагыг тавьдаг байна. Пүүзний компаниуд ч сошиал медиаг ихээр ашиглаж байгаа юм.
СУПЕР ОДУУД:
Орчин цагийн супер одууд реклам сурталчилгаанаас мөнгө олохоос илүү өөрсдийн бизнесийг эхлүүлж, ирээдүйтэй компанид хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. ЛеБрон Жэймс, Андре Игуодала, Стефен Көрри, Кармело Энтони, Кэвин Дурант нарын тоглогчид өөрсдийн бизнесийг эхлүүлж, хөрөнгийн зах зээлд эргэлт буцалтгүй ороод байгаа. Энэ нь ч тэдэнд ашигаа өгч, ЛеБрон Жэймс л гэхэд сагсан бөмбөгөөс төрөн гарсан дараагийн тербумтан болоход ойрхон ирээд байгаа юм. Тэд зүгээр нэг реклам сурталчилгаанаас мөнгө олохоос илүү ирээдүйтэй, урт хугацаанд ашиг өгөх томоохон төсөл, гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж байна.
Өөрсдийн авъяас чадвар, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр шимийг тамирчид хэрхэн хүртэж буй талаар та бүхэнд танилцууллаа. Хэдхэн жилийн өмнө л гэхэд Америк хөлбөмбөгийн тамирчид сагсан бөмбөгчдөөс илүү орлоготой байсан бол одоо сагсан бөмбөгчид бусад топ лигийн тамирчдаас илүү их мөнгийг цалин болон реклам сурталчилгаанаас олж эхлээд байна. Цаашдаа ч энэ нь илүү өсөх нь тодорхой бизээ.
Б.Нямбаяр