АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн хэргүүд:
- Хэнтий аймгийн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал хүргүүлсэн.
- “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, албан тушаалтнууд албаны эрх мэдлээ урвуулан 2016 оны 10 дугаар сард нэр бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд давуу байдал олгож, Хөгжлийн банкны барьцаанд байсан 2 ширхэг Belaz 75131 маркын машиныг зах зээлийн бодит үнээс өндөр үнээр худалдан авч, төрийн өмчид нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах санал тус тус хүргүүлсэн байна.
Өмнөх саруудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдээс прокурорын байгууллагад Шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн хэргүүд:
- Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтан нар эрх мэдлээ хэтрүүлэн 2017 оны 7-12 дугаар сарын хооронд Авто тээврийн үндэсний төвийн авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээлэл устгасан, өөрчилсөн, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн гэх хэрэг;
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн дансанд хаалт, хасалт хийгээгүйн улмаас төлбөр авагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т төлөх ёстой 1.155.593.822 төгрөгийг төлөх ёстой боломжийг алдагдуулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг;
- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нь тус аймгийн Цагдаагийн газраас 2016 онд явуулсан шалгалтаар Ургамал сумын "Зүүн шувуут" гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлогчдоос алтны агууламж бүхий чулууг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгснийг зохих хууль, журмын дагуу устгаагүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль авсан гэх хэрэг;
- Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад тус тус шилжүүлжээ.