“Тоасмастерс Интернэшнл” нь 143 улсад 16.600 клуб, 357.000 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага
“Тоастмастерс” олон улсын боловсролын байгууллагын гишүүн “Тоастмастерс Монгол” байгууллагын Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээн болж өнгөрлөө. Англи хэл дээр чөлөөт сэдвээр 5-7 минутын илтгэл тавьдаг тус тэмцээнд “Тоасмастерс Монгол” байгууллагын салбаруудын нийт гишүүдээс эхний шатанд шалгарсан 30 гаруй илтгэгч оролцож шилдэг есөн илтгэгч аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарчээ.
Гишүүдийнхээ харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 94 жилийн түүхтэй “Тоасмастерс Интернэшнл” нь 143 улсад 16.600 клуб, 357.000 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.
Дэлхийд алдартай AT&T, Bank of America, Chevron, eBay, Google, Microsoft зэрэг компаниуд “Тоастмастерс”-ийн клубыг дэргэдээ байгуулж, ажилтнуудаа манлайллын болон харилцааны чадварт сурган ажлын байран дахь бүтээмжийг эрс сайжруулдаг байна.
“Тоастмастерс Монгол” Үндэсний байгууллагын хувьд 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Эрдэнэт УБҮ, MBC Tiger, Англи хэлний академи, “Вагнер Ази” ХХК, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк зэрэг байгууллагуудын дэргэд нийт 10 клуб үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус байгууллага “WHERE LEADERS ARE MADE” уриан дор Үндэсний Хоёрдугаар чуулганаа “Илтгэлийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-ий хамт Улаанбаатар хотноо 500 гаруй зочид төлөөлөгчдийг оролцуулан 2018 оны 10 сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд анх удаа “Тоастмастерс Интернэшнл” Олон Улсын байгууллагын 2015-2016 оны Дэлхийн Ерөнхийлөгч ноён Жим Кокочи (Jim Kokocki) уригдан илтгэл тавихаас гадна Илтгэлийн тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллах юм байна.
FB эвэнт: http://www.facebook.com/events/840988236291450/
FB бичлэг: http://www.facebook.com/ToastMastersinMongolia
Тасалбарыг ЭНД дарж захиалах боломжтой.
Гадаад хэлийг эх хэл шигээ төгс эзэмшихийг хүсэгч хэн бүхнийг 10/6-нд зохион байгуулагдах үндэсний аварга шалгаруулах үйл ажиллагаанд урьж байна.