Өнөөдөр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ажиллагаа боллоо. Уг төв нь Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал/ чиглэлээр цогц тусламж үзүүлдэг улсын ганц байгууллага юм.
Хувьчлалын шуургаар орох оронгүй 3 жил шахуу явсан. Түрээсдээ жилдээ 300 сая төгрөг төлж, иргэддээ үйлчилж байсан энэ эмнэлэг байгуулагдсанаасаа хойш 32 жилийн дараа 6 давхар, орчин үеийн эмнэлгийн стандарт хангасан шинэ байртай болж байна. Тус төвийн шинэ байр нь Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байгаа юм.
Тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.
Эмнэлгийн барилгыг 2 жил хагасын хугацаанд тохижуулж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Тус төв нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэйгээс гадна эмнэлгийн зориулалтаар тохижуулсан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Шүд эрүү нүүрний төв нь жилдээ 120 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг байжээ. Харин шинэ байранд орсноор тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.
Түүнчлэн Шүд, эрүү нүүрний мэс заслын тасгаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих цахилгаан шат, шүдний тусгай тоноглол бүхий тасаг байгуулсан аж. Ингэснээр хүүхэд багачууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүд, эрүү нүүрны эмчилгээг үнэ төлбөргүйгээр улсын ганц эмнэлгээсээ авах боломж бүрджээ.