-ТОМИЛОЛТ-
Дэлхийн бөмбөрцгийн урд хэсэгт бүтэн тивийг эзлэн орших Австрали хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, түүгээрээ өөрсдийгөө тодорхойлж буй улсын нэг. Тус улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж, 40 жилийн дотор (1960-2005)
Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж, нөхөн сэргэдэггүй энэ баялгийг боломж болгон ашиглаж буй тус улсаар зочлон, уул уурхайн салбарт томоохон тоглогчдын нэг “Rio Tinto” группийн үйл ажиллагааны зарим хэсэгтэй танилцах боломж бидний хэдэн сэтгүүлчдэд олдсон юм.
Ингээд хөтөлбөрийн хүрээнд үзэж, сонссон зүйлээсээ уншигч тантай хуваалцаж байна.
РИО ТИНТОГИЙН ХӨРӨНГИЙН 3 ХУВИЙГ ОЮУ ТОЛГОЙ БҮРДҮҮЛДЭГ

Рио Тинто группийн Квийнсланд мужийн Брисбане хотод байрлах оффисоор орж, тус компанийн танилцуулга, автоматжуулалтыг хэрхэн нэвтрүүлж буй хийгээд виртуал бодит байдлыг хэрхэн ашиглаж байгаатай танилцлаа.
140 гаруй жилийн түүхтэй уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог тус групп үндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 65 уурхай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үйл ажиллагааныхаа тэргүүн эгнээнд аюулгүй байдлыг тавьдаг гэдгийг “Рио Тинто” группийн Өсөлт инновацийн группийн захирал Моник Бенстэд онцолж байлаа.
Аливаа эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг хэдий ч жилд нэг хүн амиа алддаг нь тэдний хувьд хамгийн том гарз гэнэ. Зургаан тивийн 35 оронд нийт 47 мянган ажилтантай үндэстэн дамнасан групп юу ч хийсэн аюулгүй ажиллагааг нэгт тавьж ажиллан, ажилчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалах бөгөөд энэ нь бусад компаниудад үлгэр дуурайл болно гэдгийг ч тэрбээр онцолж байсан юм.
ОЮУ ТОЛГОЙН ИЛ УУРХАЙГ ГАР УТАСНААСАА ХЯНАХ БОЛОМЖТОЙ
“Рио Тинто”-ийн Автоматжуулалтын багийн ерөнхий зөвлөх Грейг Хампри өөрийн утаснаас програм ашиглан Оюу Толгойн ил уурхайн лайвыг (RTVis) үзүүлсэн нь тун сонин байв. Дэлхийн хаанаас ч утсаараа холбогдон нарийвчилсан мэдээллийг авч, цаг алдалгүй хурдан шийдвэр гаргах боломжийг тус програм олгодог аж. Энэхүү програмыг арван жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлжээ. Рио Тинтогийн 65 уурхайгаас 21-д нь үүнийг ашигладаг бөгөөд цаашид далд уурхайн хувилбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Олон төрлийн мэдээлэл дээр ажиллаж боломжтой уг програмын “ид шид”-ээс дурдвал, том оврын автомашиныг хэдэн литр шатахуунтай, хэдэн тонн ачаатай байгааг харуулдаг бөгөөд тэсэлгээ, хурд зэрэг мэдээллийг ч өгдөг байна. Том оврын автомашинуудын явж буй замыг харуулах бөгөөд түүн дээр нь дүгнэлт хийдэг гэнэ. Тухайлбал, машинууд аль хэсэгт хурдаа сааж байна гэдгийг нэгтгэж байгаад замын нөхцөл муу байна гэж үзэн өөр зам гаргах зэргээр ажилладаг байна.

ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАХ VR БА НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ
Уул уурхайг сөрөг ойлголтууд хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ улсад ч гарсаар. Нутгийн иргэдэд зөв мэдээлэл өгөх ажил хамгийн чухал бөгөөд үүнийг ч тэд үнэхээр сайн хийх аж.
Тухайлбал Квийнсланд мужид 50 жил ашигласан хөнгөн цагааны хүдрийн уурхайг үргэлжлүүлэн ашиглахаар “Рио Тинто” 2015 оноос “Амрун” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжүүлэх байршлын зөвшөөрлөө орон нутгаас авсныхаа дараа нутгийн иргэд буюу газрын эздийн дэмжлэгийг авахаар хандсан байна.
Газрын эзэн болох Тонид гол урсаж буй хэсэгт гүүр, зам тавих гээд бүтээн байгуулалтыг ажлыг танилцуулж, дэмжлэг авсан хэдий ч барилгын ажил эхэлтэл тэрбээр өөрийнх нь төсөөлж байснаас өөр байна хэмээн уйлж эхэлсэн гэнэ. Хэдийгээр ажлын зургийг танилцуулсан ч түүний сэтгэлд бүх зүйл буугаагүй учраас газар нутгаа сүйтгүүлж байгаа мэт санагдсаных хэмээн тус төслийг хариуцсан мэргэжилтэн Кристи Брайант тайлбарлав. Тиймээс тэд виртуал реализэйшн ашиглан төсөл танилцуулах санаачилгыг гаргажээ. Ингэснээр нутгийн иргэд өнөөдрийн байгаа зүйлс нь маргааш ямар болж өөрчлөгдөх талаар бодит байдалтай дүйцэхүйц мэдээлэл авах боломжтой болсон байна.
Түүнээс гадна Квийнслэндийн уул уурхайн ассоциациас өгсөн мэдээлэл тун чухал санагдав. Тус ассиоциацийн хувьд уул уурхайн компаниудын нэгдэл гэж тодорхойлж болохуйц. Учир нь уул уурхайн салбарт шаардлагатай байгаа зүйлс болон юуг хэрхэн өөрчлөх талаар нэгдсэн мэдээллийг тэд Засгийн газартаа хуваалцаж, шийдвэрлүүлэхэд түлхэц үзүүлдэг. Түүнээс гадна иргэдэд мэдээлэл олгох тал дээр ч сайтар ажилладаг аж. Тухайлбал, тус мужийн байгалийн баялгаар бий болж буй үнэ цэнийн мэдээллийг нарийвчлан гаргадаг. 2016-2017 оны хооронд тус мужийн хөгжил цэцэглэлтэд уул уурхайн салбар 55.1 тэрбум америк долларыг оруулсан бөгөөд 38150 үндсэн ажилтанд 5.1 тэрбум америк долларын цалин олгож, 244483 ажлын байр бий болгож, 16.4 тэрбум америк долларыг дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулсан гэсэн статистикийг гаргажээ. Мөн тус мужийн 8 ажлын байр тутмын нэгийг уул уурхайн салбартай бий болгодог гэдгийг ч дурджээ.
Тус улсад манай улстай адил зүйл бас бий. Засгийн газар солигдоход гаргасан шийдвэрээ буцаах эсвэл гэнэтийн их ашгийг үр ашиггүй зарцуулах явдал гардаг гэдгийг Квийнсланд мужийн Нөөц баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер хэлж байлаа. Баялгийн сан гэж байхгүй ч уул уурхайгаас олсон орлогыг аль болох зөв зүйлд зарцуулахыг хичээдэг гэдгийг тэрбээр онцолсон.
СУДАЛГАА, СУДАЛГАА БАС ДАХИН СУДАЛГАА
Дараагийн онцлох газар бол “Рио Тинто”-ийн Өсөлт, инновацийн группт харьяалагддаг Бандура судалгааны төв. 25 жилийн түүхтэй судалгаа, инновацийн том төвд олох, судлах, хөгжүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хаах зэрэг бүх ажлыг нугалдаг. “Хэрэв сайтар судалж чадвал хүдрийн биет хэрхэн олборлуулахаа өөрөө зааж өгдөг” хэмээн тус төвийн Техникийн хөгжүүлэлт хариуцсан менежер Жейред Осборн онцолж байв. Энэ төвд 15-30 жилийн туршлагатай 120 судлаач ажиллаж, хөрөнгө оруулалтаас өмнө судалгаа хийж, стратеги боловсруулахад анхаарлаа хандуулдаг.

Судлаачид одоогоор Сербийн Ядаар хэмээх газраас илэрсэн хүдрийн биетээс 2-3 тонн баяжмалыг гарган авсан бөгөөд бичил боловсруулах үйлдвэртээ судалгаа хийж эхний байдлаар түүхий эд гарган аваад байна. Мөн тэд Оюу Толгойн хог хаягдлын далан, ус дахин ашиглах тал дээр судалгаа мөн хийж байгаа аж.
Уул уурхайд өндөр технологи хүчтэй байр суурь эзэлсээр байна. Цаашид ч автоматжуулалт өсөн нэмэгдэж, ухаалаг уул уурхай өргөжин тэлнэ. Харин үүнд шаардлагатай боловсон хүчинг хэрхэн бэлдэж буй талаар дараагийн хэсэгтээ хүргэх болно.