Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Групп санаачлан орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд нийгмийн бүх л салбараас ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэх энгийн нэгэн хүнийг сонгон авч эерэг хандлагаар амьдарцгаая гэсэн уриалгыг нийгэмд түгээх юм. “Эерэг Монгол” хөтөлбөрийн дараагийн хүнээр Монголын дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтын сурагч залуу Б.Эрдэнэ-Болд сонгогдлоо. Хоол хийж, хувцсаа эвхэх дуртай энэ залуу кофе, коктейл найруулан сендвич бэлтгэж чадна. Хэдий тэрээр үүнийгээ энгийн хүн шиг хурдан хийж чадахгүй ч сэтгэлээсээ хамаг хүчээрээ хийнэ. Өөрийн гэсэн кофешоптой болж олон хүнд аз жаргал, инээдийг өөрийн найруулсан кофегоор бэлэглэх мөрөөдөлтэй Б.Эрдэнэболд залуугийн ертөнцтэй танилцъя.
-Сайн байна уу, та өөрийгөө танилцуулна уу?
Намайг Б.Эрдэнэ-Болд гэдэг. Би 24 настай. Өмнө нь 55-р сургуулийг төгссөн. Ер нь над шиг залууст сургуулиа төгсөөд нийгэм дээр ажиллах боломж ховор байдаг. Тиймд одоо Монголын Дауны холбооны дэргэдэх хөдөлмөр сургалтад хамрагдаад их зүйл суралцаж байна.
Энэхүү сургалтад суусан надтай адил олон залууст хөдөлмөр эрхлэх боломж гарч буйд маш их талархдаг. Бас төслийг дэмжсэн Японы Мицубиши компанийн хамт олонд талархаж явдаг. Одоо надтай адил 18-ээс дээш насны 10 залуус энэхүү хөдөлмөр сургалтад хамрагдаад тус кофешопт ажилладаг. Надтай хамт ээж минь байж надад юу хийхийг минь зааж, тусалдаг. Бас сургагч багш нар бий.
-Монголын Дауны холбооны дэргэдэх энэхүү хөдөлмөр сургалтад хамрагдсанаар юу юу хийж сурч байна вэ ?
Би маш олон зүйл хийж сурч байгаа. Би сүүтэй кофе, каппучино найруулж, сендвич хийхийг сурсан. Манай сургалтын 10 залуу өдөрт хоёр, хоёроор ээлжлэн гардаг. Ер нь над шиг хүмүүс аливааг маш удаан хийж байж сурдаг. Одоо манай сургалтын хүүхдүүд өөрсдөө коктейл, кофе найруулж сурсан.
-Та бүхний хөдөлмөр сургалтын талбар болсон энэхүү кофешопоор олон хүн үйлчлүүлж байна уу?
Ёстой гайхалтай байгаа. Бидний төсөөлснөөс ч илүү их хүмүүс ирж үйлчлүүлж байгаа. Өчигдөр л гэхэд дотоод сургалтын өдөр байсан ч маш олон хүмүүс ирж бидэнтэй танилцаж, нэг өдрийг өнгөрүүлсэн. Энэ нь бидэнд маш их урам, зориг өгсөн. Цаашдаа илүү олон зүйлийг сурмаар санагдаж байгаа шүү. Манай залуус орж ирсэн хүнээс “Та юу уух вэ”, “Та ийшээ сууна уу” гэж хэлдэг. Би ирсэн хүн бүртэй инээж харилцдаг. Тэд ч бас бидэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлдэг.
-Таны хийх дуртай зүйл болоод ирээдүйн мөрөөдөл юу вэ?
Би хувцсаа эвхэх дуртай. Бас би хоол хийх дуртай. Бууз, цуйван, будаатай хуургыг маш сайн хийдэг. Миний хийсэн хоолыг идсэн маш олон хүмүүс баярладаг. Тиймээс би хоол хийх маш дуртай. Би ирээдүйд өөрийн гэсэн кофешоптой болохыг хүсдэг. Хэрвээ ингэж чадвал өөрийн найруулсан кофегоор маш олон хүмүүст аз жаргал, инээдийг бэлэглэж чадна гэдэгт итгэдэг.
-Бусад хүмүүст хандаж ямар зүйл хэлмээр байна вэ?
Манай кофешопоор ирж үйлчлүүлээрэй. Олуулаа ирээрэй л гэж хэлье дээ.
Кафе байршил: Зориг сангийн хашаан дотор