УИХ дахь АН-ын бүлэг 2019 оны төсвийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас мэдээлэл сонссон байна. Бүлгийн хурлаараа 2019 оны төсвийн төслийг хэлэлцжээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, 2019 оны төсөвт зайлшгүй тусгах ёстой хэд хэдэн асуудал тодорхойгүй байна. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, үүгээр дамжуулан ажлыг байрыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй, УИХ-ын дарга урсгал зардлыг 10 хувиар бууруулна гэсэн нь төсөвт эсрэгээрээ тусгагдсан байна. Валютын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайдаас асуусан ч үнийг Монголбанк хариуцна гэж мэдэгдсэн. Эндээс ЗГ Монголбанктай уялдаа холбоогүй ажилладаг нь харагдаж байна. Валют болоэн шатахууны үнэ ханш яаж хэлбэлзсэнийг танилцуулъя.
Ам.долларын ханш нэг сарын дотор 22 төгрөгөөр, дизель түлшний үнэ нэг сарын өмнө 2125 2245 болж 120 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ нэг сарын өмнө 1820 байсан бол 1885 болж 65 төгрөгөөр, АИ-95 бензины үнэ 2160 байсан бол 2215 болж тус тус нэмэгдсэн байна. Энэ мэт үнийн огцом хөөрөгдөл ард түмний нуруунд ачаа болж байна. Үүнийг дагаад хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН өнгөрсөн долоо хоногт Ардчилсан эмэгтэйчүүдйн холбооны тэргүүнийг сонгох сунгааг эхлүүлсэн. одоогйн байдлаар манай нэр дэвшигчид зүүн гурван аймгаар явж, хуралдаануудаа хийлээ. Өнөөдөр Дорноговь аймаг руу явж байна. 21 аймаг 9 дүүргийн тухай орон нутгийн эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгох сонгууль давхар явагдана. 11 сарын 4-нд эцсийн дүн гарч, 5-нд албан ёсны дүн гарна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болон Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр тус бүр гурван хүн нэр дэвшсэн. 21 аймаг, 9 дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд мөн тус бүр нэр дэвшсэн.
Өнөөдөр өглөө зарим хэвлэлүүдээр худал мэдээллийг МАН цацаж байна. Дорноговь аймгийн Замын-үүд, Айраг зэрэг суманд болсон сонуулиар МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байна. Эдгээр суманд ирц хүрээгүй, сонгууль хойшилсон.
Манай гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох зэс, төмрийн хүдэр, нүүрс, алт, зэс, цайрын үнэ өссөн хэвээр байна. Олон улсын байгууллагуудын зээл тусламжийн дүн ч өндөр үзүүлэлттэй байна. Харамсалтай нь Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, Монголбанктай уялдаа муутай ажиллаж чадахгүй байгаагаас инфляци бараг 7 хувиар өслөө. Дээр нь шатахууны үнэ мөн нэмэгдлээ.
МУ-ын гадаад өр 27.7 тэрбум доллар буюу 2017 онтой харьцуулахад 3,5 тэрбум доллараар өссөн байна. 2017 онд улсын төсвийг 2.8 их наяд, 2018 онд 2,4 их наядн алдагдалтай баталсан. 2019 онд 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв орж ирсэн.
Төсвийн алдагдал бол өр болж үлддэг. ийм их өр үйлдвэрлэчихээд Сангийн сайд өргүй боллоо гэх хэвлэлээр удаа дараа мэдээлсэн. Бүлгийн хурлаар "Та АН-ын ЗГ-ын үед тавьсан өрийг дарж барагдууллаа гэж мэдээлсэн. Чухам ямар өрийг дарав?" гэж асуухад "Би тэгж яриагүй" гэж байна. Хий хоосон улстөрждөг, хариуцлагагүй сангийн сайд байж болохгүй гэж бодож байна. Бид Сангийн сайдаас хариуцлага нэхнэ.
АН-ын Засгийн газрын үед Чингис, Самурай бондын 2.4 тэрбум доллартай тэнцэх хоёр өр байгаа. Бусад 24.3 тэрбум долларын зээлийг дан МАН-ын ЗГ-ын үед тавьсан байдаг. Хоёрхон жилийн дотор 3.5 тэрбум доллараар ЗГ-ын өрийг нэмэгдүүлчихээд түүгээрээ юу хийсэн бэ гэхээр хэлэх үггүй сууж байна. Өр дарсан гэж хэлдэг. Сайдтайгаа ирсэн Сангийн яамны газрын дарга нар ч хэлж мэдэхгүй байна. Ийм хариуцлагагүй, мэдээлэлгүй албан тушаалтнууд ажиллаж байна. Тиймээс өртэй холбоотой асуудлыг дахин тодруулж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэхийн төлөө ажиллана.
-Шатахууны үнийн нэмэгдлийг бууруулахад сөрөг хүчин яаж ажиллах вэ?
-Шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан, асуулгын хариуг өгөөгүй байна. Ирэх долоо хоногт манай бүлэг шатахууны үнийн нэмэгдэлд анхаарал тавьж ажиллана. Энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр аргагүй гэв.