Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Тэрбээр наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан бөгөөд зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан байна.
Тэрбээр, “Надад иргэдээс маш олон өргөдөл, гомдол ирдэг. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх ямар гарц байгаа вэ гэдгийг бид эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин, дахин уулзаж, ярилцана” гэдгийг уулзалтын эхэнд тодотгосон.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүүхэд хамгааллын орчны стандартыг боловсруулан дуусгаж, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ямар ажил хийж байгаа талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Манай яам эрчимтэй ажиллаж байгаа. Хэрэгжилт нь 50-100 хувьтай үргэлжилж байна. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлагуудад болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр стандартыг хангах ямар бололцоо байгаа вэ гэдгээ судалж бидэнд эхнээсээ хариугаа ирүүлж байгаа. Энэ оны арваннэгдүгээр сард дуусна” гэлээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРСДЭЛГҮЙ СУРГУУЛЬ ГЭЖ АЛГА
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн, “Улсын хэмжээнд нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй, 31 хувь нь дунд эрсдэлтэй, 57 хувь нь бага эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ. Эрсдэлгүй сургууль гэж алга. Эрсдэл байгаа бол гол хохирогч нь хүүхдүүд болно. Эрсдэлгүй байлгах боломж байгаа юу” хэмээн асуулаа.
Улсын хэмжээнд нийт сургуулийн 11 хувь нь их эрсдэлтэй, 31 хувь нь дунд эрсдэлтэй, 57 хувь нь бага эрсдэлтэй
Б.Баярсайхан “Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээгээ хийж бидэнд ирүүлсэн. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байгаа. Үүнээс 15 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын дийлэнх нь 1970 оноос хойш баригдсан барилгатай. Эхнээсээ насжилт нь 50 жил болж байгаа. Бид эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна” гэдгийг хэлэв.
Өмнөх уулзалтад цэцэрлэгийн тарах цаг нь эцэг эхийн ажлаа тарах цагтай давхцаж байгаа асуудлыг ерөнхийлөгч лавлаж байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уртасгасан цагийн бүлэг ажиллуулах шийдэл гаргасан. Одоо эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байна. Харин цаашид Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа гэв.
ТАВИЛГА, ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРДАЛ 192.5 САЯ ТӨГРӨГ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, “2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан гэв.
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР ХАНГАЛТГҮЙ АЖИЛЛАСАН БАЙНА
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна.
Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй
Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай.
Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв.
Мөн бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгаа” гэжээ.