Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна


2018-10-09 07:54 GMT+8

Аравдугаар сарын 10 буюу маргаашнаас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4025 санал өгсөн байна.

Дээшээ