Люмино хамтлагийн эхлүүлсэн “Биелгээ хийхийг заагаач хө” давлагаанд Эмоци Продакшн нэгдлээ.
Үндэсний онцлогоо агуулсан бие биелгээ бүжгээ мэддэг нь мэддэггүйдээ заацгаая уриатайгаар тэд энэүү давлагааг аравдугаар сарын 04-нд эхлүүлжээ.
Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлдээ монгол агуулгыг багтаасан контент бүтээж “Биелгээ хийхийг заагаач хө” дууныхаа клипийг олонд хүргээд удаагүй байгаа билээ.
Тэд тус давлагаандаа Шинэ үе продакшн, Фантастик продакшн, Татар хамтлаг, дуучин Ука, Намуун, Хишигдалай, Маралжингоо, реппэр Big Gee, Цэцэ, Lil Thug E гэх мэт уран бүтээлчдийг дуудаад байгаа юм.
Харин Эмоци Продакшний зүгээс “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, жүжигчин Аглуу буюу Л.Баттулга нарыг дууджээ.
Давлагаанд нэгдэхдээ:
1.Lumino-Биелгээ хийхийг заагаач хө! дуун дээр бүжиглэнэ.
2.Хэрэглэх HASHTAG #WAVE #Давалгаа
3.#WAVE урилга авсан хүмүүс 72 цагийн дотор гүйцэтгэлээ хийж дараагийн 3 хүнийг #давалгаа-нд дуудна.
Сонирхуулахад, тэдний 20 жилийн ойн “Lumino Forever” тоглолт энэ сарын 19-ний баасан гарагт Crocus Event Hall-д болно.
Люмино хамтлагийн "Биелгээ хийхийг заагаач хө!" дууны клип