Өчигдөр 2018 Хенли Паспорт Индекс /Henley Passport Index/-ийг олон нийтэд дэлгэжээ. Тус индекс нь Олон улсын Агаарын Тээврийн холбооноос өгсөн мэдээлэлд тулгуурлан улс орнууд хэдэн чиглэлд визгүйгээр зорчих боломжтойг тооцон гарган олон улсын зэрэглэлийг тогтоодог аж.
Уг тайлангаас үзэхэд Япон улсын иргэд дэлхий даяар 190 чиглэлд виз авахгүйгээр зорчих боломжтой бөгөөд тус улсын паспорт олон улсад зэрэглэлээрээ тэргүүллээ. Харин Японы дараа 189 чиглэлд визгүйгээр зорчих боломжтой Сингапур улс орсон байна.
Герман, Өмнөд Солонгос, Франц улсын иргэд 188 чиглэлд тус тус урьдчилан виз авах шаардлагагүй бөгөөд гуравдугаар байранд жагсжээ.
АНУ болон Их Британийн паспорт 2015 онд олон улсын зэрэглэлээр тэргүүлж байсан ч энэ жил 186 чиглэлд зорчих боломж бүрдэж тавдугаарт орсон байна.
Тус тайланд дурдсанаар Монгол улсын паспорт олон улсын зэрэглэлээр 80-дугаар байранд жагссан бөгөөд 61 чиглэлд визгүйгээр зорчих боломжтой юм.
Паспорт нь олон улсын зэрэглэлээр эхний аравт орсон улс орнууд:
- Япон- 190 чиглэл
- Сингапур- 188 чиглэл
- Герман, Өмнөд Солонгос, Франц- 188 чиглэл
- Дани, Финлянд, Итали, Швед, Испани- 187 чиглэл
- Норвеги, Их Британи, Австри, Люксембург, Нидерланд, Америк- 186 чиглэл
- Бельги, Швейцарь, Ирланд, Канад- 185 чиглэл
- Австрали, Грек, Мальт- 183
- Шинэ Зеланд, Чех- 182 чиглэл
- Исланд-181 чиглэл
- Унгар, Словени, Малайз- 180 чиглэл
Henley Passport Index-ийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Эх сурвалж: CNN