Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь сонирхлын Зөрчлийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэж АТГ мэдээлсэн.
Энэ нь "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна" гэсэн заалт юм. Харин энэ заалтыг зөрчсөн тул АТГ-аас уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт зааснаар АЛБАН ТУШААЛЫГ БУУРУУЛАХ сахилгын шийтгэл хүлээлгэхийг санал болгосон билээ.
АТГ-аас:
-Энэ дээр хариуцлагын өөр сонголт гэж байхгүй. Хуульд албан тушаал бууруулаарай гээд заачихсан. Сумын Засаг даргын хувьд албан тушаал бууруулах гэдэг нь үндсэндээ ажлаас чөлөөлнө гэсэн үг. Гэтэл цалингийн хэмжээг бууруулахаар аймгийн Засаг дарга нь шийдвэрлэжээ. Энэ нь ерөнхийдөө бол "толгойг нь илсэн"-тэй адил юм. Ер нь бол АТГ-ын ажил хуулийн дагуу энэ хүрээд зогсож байгаа. Зөрчлийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авна-Шалгана-Зөрчлийг тогтооно-Хариуцлага хүлээлгэх албан бичгийг илгээнэ. АТГ өөрөө гүйж очоод хариуцлага тооцох хуулийн боломж байдаггүй гэх тайлбарыг өгч байна.
ЖИЧ: Хуультай ЭНД ДАРЖ танилцана уу.