Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ульяновс хотод холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовыг эцгийнх нь хамт хүлээн авч уулзжээ.
Путин түүнийг үнэ цэнэтэй, итгэл дүүрэн ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Цаашлаад “Бидэн рүү хэн нэгэн дайрвал зөвхөн чи ч биш бид бүгд тийм үйлдэл гаргах байсан. Гэхдээ спортын зарчим, харилцан хүндлэлийг бодолцон сэтгэл хөдлөлөө дарах нь илүү дээр” хэмээн Нурмагомедов болон түүний аавд хэлжээ.
Энэ нь бид бүхний хамтын ялалт
30 настай Оросын тулаанч инстаграм хуудсандаа ерөнхийлөгчтэй уулзаж буй зургаа тавиад "Халуун дулаанаар угтан авч, баяр хүргэсэнд маш их баярлалаа. Миний ялалт улс үндэстэнд баяр хөөр авчирсан нь нэр төрийн хэрэг билээ. Энэ нь бид бүхний хамтын ялалт” гэж бичсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Макгрегорыг ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалж үлдсэн юм.
Тулаан дуусаад удаагүй байтал Оросын тамирчин Хабиб түүний өрсөлдөгч Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдал даамжирсан. Хабиб Нурмагомедовын эцэг хүүгээ тэмцээний дараа гаргасан авирынх нь төлөө хатуу шийтгэхээ ч мэдэгдээд байсан аж.
Нурмагомедовын хувьд түүнд торгууль ногдуулж, аваргын бүсийг нь хурааж, шийтгэх талаар ярьж байна. Тэрбээр ялагчийн шагналын мөнгө болох 2 сая ам.долларыг хэргийг шалгаж дуусах хүртэл өгөхгүй талаар UFC-ийн тэргүүн Дэйна Уайт мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Russia today